
Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси өчигдөр Кайро хотод байдаг ерөнхийлөгчийн ордонг орхижээ. Түүнийг эрхээ мэдлээ нэмэгдүүлж, дарангуйлал тогтоох гэж байна хэмээн иргэд нь эсэргүүцэж байгаа юм. Өчигдөр Кайро хотод байдаг ерөнхийлөгчийн ордон руу жагсагчид дайрч, цагдаа нар тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ. Харин Мухаммед Мурси нөхцөл байдлыг намжааж, жагсагчдыг тайвшруулахын тулд ордонг орхиж явсан хэмээн Батлан хамгаалах яамны төлөөлөгч нь мэдээлжээ.
90 cая хүнтэй Египет өнгөрсөн зун олон жил төр барьсан Хосни Мубаракыг ерөнхийлөгчийн суудлаас буулгаж М.Мурсиг сонгосон. Гэтэл М.Мурси өөрийнх нь гаргасан шийдвэрийг шүүх байгууллага хэлэлцэхгүй, хэн нэгэн өөрчлөх эрхгүй гэсэн зарлиг гаргасан нь олон нийтэд дахиад нэг Хосни Мубаракын дарангуйлал тогтох вий гэсэн айдсыг бий болгоод байгаа юм. М.Мурсийг эсэргүүцсэн бослого гарснаас хойш 100 гаруй хүн гэмтэж, бэртжээ.
Т.Гэрэл