МАХН хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэн. Учир нь МАХН-ын дарга
Н.Энхбаяр хилс хэргээр хоригдоод долоон сарын хугацаа өнгөрөөд байхад
ямар нэгэн арга хэмжээ аваагүй хэмээн ийнхүү гарахаа мэдэгдсэн юм.

МАХН хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэн. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр хилс хэргээр хоригдоод долоон сарын хугацаа өнгөрөөд байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй хэмээн ийнхүү гарахаа мэдэгдсэн юм. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ярьснаар зөвхөн Н.Энхбаярын асуудлаас болж, Засгаас гараагүй аж. Учир нь Орон нутгийн сонгуульд МАХН-аас 8000 хүн нэр дэвших байсан ч 2000 хүрэхтэй үгүйтэй хүний нэрийг дэвшүүлсэн байна. Иймээс МАХН-ын нэр дэвшигчдийг хэлмэгдүүлж, хавчсан хэмээн үзжээ. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчтэй уулзахаар долоо хоног хөөцөлджээ. Гэвч эцэстээ Ерөнхийлөгчийн туслахад загнуулаад гарсан байна. Энэ талаараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Болж байгаа бүх зүйлийг харахад МАХН-ыг, түүний гишүүдийг хавчих бодлого яваад байгаа юм. Миний бие Ерөнхийлөгчтэй уулзах гэж долоо хоног хөөцөлдөөд туслахад нь загнуулаад гарсан” хэмээн ярьжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (45)