
Тодруулбал, “Цагдаагийн байгууллагад аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой нийт 366 гомдол, мэдээллийг иргэд, байгууллагаас ирүүлснээс 236 нь орон нутгийн цагдаагийн байгууллагад, 130 нь Нийслэлийн цагдаагийн газрын харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд ирсэн. Цагдаагийн байгууллага нь ирүүлсэн гомдол,мэдээллийн хоёрт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 61 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 73 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлэн шийдвэрлэсэн. Тиймээс аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үеэр цагдаагийн байгууллага нь хуульд заасны дагуу албан үүргээ гүйцэтгэж хуулийн хүрээнд ажилласан болохыг мэдэгдэж байна” гэлээ.
Б.Чимэг