

НҮБ-ын Ерөнхий Ассемблей даваа гаригт Израйлийг цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд нэгдэхийг уриалсан тогтоолыг баталсан байна.
“Ойрхи-Дорнодод цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх аюултай” нэртэй уг баримт бичигт дурдснаар, тус еврейн улс нь бүс нутагт цорын ганц Гэрээнд оролцогч бус орон байна” гэж цохон тэмдэглэжээ. Тогтоолд зааснаар, “Энэ нь бусад бүх орнуудын хооронд итгэлцэлийг бэхжүүлэхэд чухал арга хэмжээ болох бөгөөд энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх замд ахиц болно” гэжээ.
Ерөнхий Ассемблейн гишүүд Израйлийг бүх цөмийн объектуудаа МАГАТЭ-гийн хяналтан дор оруулахыг уриалжээ.
Израиль нь цөмийн зэвсэгтэйгээ албан ёсоор батлахгүй байгаа боловч няцаалт өгөхгүй байгаа билээ. ОХУ-ын Гадаад тагнуулын албаны сайтан дээр тэмдэглэснээр, Израйль нь одоогийн байдлаар 100-200 хүртэлх тооны цэнэглэгч сум үйлдвэрлэсэн байж болзошгүй ажээ.
Д.Идэр