зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих үнэт цаас гаргахыг дэмжлээ

2012-12-05
0
ЖИРГЭХ
Арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих үнэт цаас гаргахыг дэмжлээ
BSN_3608Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2012.12.05/ хуралдаанаар “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-лын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Арьс ширэн түүхий эдээр нэмэгдсэн өртөг шингэсэн, импортыг орлох, экспортын чиглэлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор арьс ширийг дотооддоо гүйцэд боловсруулах, түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход 140.4 тэрбум төгрөг, арьс ширэн түүхий эдээ боловсруулах үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчны урамшуулалд 59.6 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гаргаж арилжаалах тухай тогтоолын төслийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга танилцууллаа.

Монгол Улсын хэмжээгээр арьс ширний үйлдвэрлэлийн салбарт том, жижиг нийлсэн 30 орчим арьс шир боловсруулах үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй үйлдвэр ажилладаг байна.

Манай улсад жилдээ бод, бог малын нийт 10.3 сая ширхэг арьс бэлтгэгддэгээс 25.8 хувийг нь үндэсний үйлдвэрлэгчид боловсруулж, үлдсэн 74.2 хувь нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийгдсэн байдлаар БНХАУ руу экспортлогддог байна.

Үүний нэг шалтгаан нь үндэсний үйлдвэрлэгчид түүхий эд бэлтгэлийн үеэр эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсноор түүхий эдээ хангалттай нөөцөлж чаддаггүй бөгөөд улмаар үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаа ашиглаж чадахгүй 5-6 сар сул зогсдог байна. Дээрх тогтоолын төсөл батлагдсанаар арьс ширний үйлдвэрлэлийн салбар 2014 он гэхэд бод малын арьс ширийг 100 хувь, хонины арьсыг 98.5 хувь, ямааны арьсыг 87.2 хувийг гүйцэд боловсруулан өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 15 мянган хүнийг ажлын байраар хангах боломжтой болох юм байна.

Сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Үүний дараа хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны талаар Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлэл сонслоо. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы мэдээлснээр, Монголын хөрөнгийн бирж энэ оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 143.6 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа, 309.7 сая төгрөгийн компанийн бондын арилжаа хийжээ. Арилжсан хувьцааны үнийн дүн өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 43.5 хувиар нэмэгдсэн байна.

УИХ-ын гишүүд 1990 оноос хойш хийгдсэн өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарынхаа үр шимийг хүртэж чадаагүй хохирсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа, стратегийн ач холбогдолтой орд газрын 10 хувийг Хөрөнгийн биржээр арилжаалах асуудал ямар шатанд яваа зэргийг сонирхож байлаа.

Д.Баярсайхан даргын хэлснээр Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаат компаниудад шалгалт хийн 166 компанийн асуудлыг цэгцэлсэн аж. Тэдгээр компанийн зарим нь хаалттай компани болсон гэлээ. Хувьцааны ногдол ашгаа өгдөггүй, хувь нийлүүлэгчдийн хурлаа хийдэггүй компаниудын арилжааг зогсоох арга хэмжээ эвчээ. Компанийн тухай шинэ хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлсний үр дүнд 80 гаруй компаний компанийн дүрмээ шинэчилсэн гэж мэдээллээ. Цэнхэр, ягаан тасалбарыг нь өөрт нь мэдэгдэлгүй арилжсан, хохироосон гэсэн гомдол байвал Санхүүгийн зохицуулах хороонд мэдээлэх хэрэгтэй гэж тэрбээр хэллээ. Хохирсон иргэдийн хувьцааны эрхийг сэргээх өргөдөл, гомдлыг цагдаа, хууль, шүүхэд хандах замаар шийдэж байгаа гэлээ.

Стратегийн ач холбогдолтой орд газруудын 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах тухай хуульчилсан бөгөөд “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэс таван толгой” компанид шаардлага тавьж байгаа гэж хариулсан юм.

Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан менежментийн гэрээний үр дүн хэр байгаа, хэдий хэмжээний мөнгө зарцуулаад байгааг Д.Ганбат гишүүн лавлав. ТӨХ Лондонгийн хөрөнгийн биржтэй менежментийн гэрээ байгуулсан бөгөөд уг төслийн өртөг 14.2 сая ам.доллар юм байна. Одоогийн байдлаар 5.2 сая ам.долларыг улсын төсвөөс өгөөд байгаа бөгөөд энэ жил 1.7 сая ам.долларыг банкнаас зээл авч төлөөд байгаа ажээ. Одоо үлдээд буй 8.7 сая ам.долларын эх үүсвэр нь төдийлөн тодорхойгүй байгаа юм байна.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх ажлын явцын талаар асуух гишүүд байсан. Санхүүгийн зохицуулах хорооноос УБЕГ-тай мэдээлэл солилцсон аж. УБЕГ-аас шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2.7 сая  иргэний мэдээллийг хүлээн авч 536 ширхэг хувьцааг иргэн бүрийн нэр дээр эзэмшүүлэх бүртгэлийн ажлыг эхлүүлсэн байна. Дээрх иргэдээс 527.3 мянган нь төвлөрсөн хадгаламжид данстай болжээ. 1072 ширхэг хувьцаа эзэмших эрх бүхий 727,5 мянган иргэнд бичилт хийгдээд буй юм байна. Нэг сая төгрөгөө авах хүсэлтэй 1 сая 65 мянган иргэний болоод Татварын газраас 41.8 мянган аж ахуйн нэгжийн жагсаалтыг авчээ.

УИХ-ын гишүүд, тухайлбал Ц.Оюунгэрэл гишүүн, “Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, хувьцаа, эдийн засгийн байдлын талаарх мэдээллийг гадны уншигчид өдөр бүр шахам авч байна. Гадны хэвлэлээр байнга мэдээлж байна. Гэтэл манай иргэд энэ талаар мэдээлэл байдаггүйгээс болоод хохирч үлдэж байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос ард иргэдийн эзэмших ёстой хувьцаа болоод хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг ойлгомжтой, цэгцтэй, байнга өгч баймаар байна. Мэдээлэлтэй нь хожоод, мэдээлэлгүй нь хохироод явж таарахгүй. Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийн мэдээллийг ард иргэдэд ойлгомжтой байдлаар байнга хүргэдэг сэтгүүлчдийг бэлтгэхэд ч анхаарах ёстой” хэмээн хэлсэн юм. Тус байнгын хорооны гишүүд иргэдэд мэдээлэл хүргэх асуудлыг анхаарах нь зүйтэй гэдэг дээрч санал нэг байлаа.



 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • (182.160.12.81)
    арьс савхи нөмрөөд явж байдаг тэнэгүүд цөөрч байгаа нь яамаа даа.
    2012 оны 12 сарын 06 | Хариулах
  • боловсруулбал дээр,,, (95.25.232.113)
    МАНАЙ МОНГОЛ ХОНЫ АРЬС БОЛОВСРУУЛААГУЙ НЬ УБ ЧЕНЖУУД 5$ ЗАРЖ БАЙХАД ШВЕДИЙН IKEA ДЭЛГУУР ХОНИНЫ БОЛОВСРУУЛСАН НЭХИЙГЭЭ ЖИЛД 10САЯИЙГ 100$ ООС БУУЛГАХГУЙ ЗАРЖ БАЙ Ш ДЭЭ!!! ООРСДОО УТАСДААД IKEA.COM ДЭЭР НЬ ОРООД УЗ ДЭЭ!!!!10 -Н САЯИЙГ АВЬЕ 50$ОГЧИХ ГЭХЭД ООДООС ЧИНЬ ХУЦ!!! ТАЙВАН БАЙ ГЭЖ ХЭЛНЭ ДЭЭ ДАНЖААД МИНЭЭ!!!! БАТТУЛГЫГ СОНГОСОНООР МАЛЧИД Л ХАГАРТЛАА БАЯЖИЖ ДЭЭ!!! ЗОВ СОНГОЛТ ХИЙСЭН БАЙНА. АМЬЖИЛТ ХУСЬЕ.
    2012 оны 12 сарын 06 | Хариулах
  • (182.160.43.44)
    одоо савхи арьсан хувцас өмсдөг хэн байсан юм бэ. 21-р зуун гарчихаад байна. амьтаны гаралтай хувцас өмсөхийг дэлхий даяар татгалзаад байна.
    2012 оны 12 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
    12 цаг 53 мин
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
    12 цаг 59 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
    13 цаг 21 мин
  • Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    13 цаг 53 мин
  • "Бэрх" олон улсын сургуульд суралцах хүсэлтэй сурагчдын дунд сонгон шалгаруулалт зарлажээ
    14 цаг 6 мин
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
    14 цаг 20 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 33 мин
  • Зарим нутагт бороо орно
    14 цаг 53 мин
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    Уржигдар 18 цаг 22 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    Уржигдар 14 цаг 25 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 11 цаг 12 мин
  • Спортын шилдэг 5 кино
    Уржигдар 10 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Уржигдар 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    2025-06-06
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    2025-06-06
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    2025-06-06
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • Дараагийн засагт дайх үг
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК