
Түүний амиа хорлосныг хамт ажилладаг монгол залуу анх мэджээ. Учир нь тэрээр өглөө ажилдаа гарах болсноо хэлэхээр өрөө рүү нь ортол талийгаач өрөөний голд дүүжлээстэй байсан байна.
Гэрчүүдийн мэдүүлснээр, талийгаач өчигдөр орой ажлаасаа тарж ирээд байрандаа амарч байхдаа Монголд байгаа эхнэртэйгээ утсаар муудалцаж байна. Мөн урьдчилсан байдлаар талийгаач амиа хорлохдоо архидан согтууруулах ундаа огт уугаагүй, ямар нэгэн гэрээслэл бэлдэж үлдээгээгүй учир гэнэт амиа хорлох шийдвэр гаргасан гэж үзжээ. Хэргийг тус улсын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (8)