
-Хоригдол амиа алдсан талаар тодруулахгүй юу?
-Ялтан А нь хорих 401 дүгээр анги буюу Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Тэрээр механик түгжрэл өвчний улмаас мэс засал эмчилгээнд орсон. Улмаар гэдэсний үйл ажиллагаа нь сэргэхгүй байсаар энэ сарын 01-ний өдөр нас барсан.
-Ямар хэргээр аль ангид ял эдэлж байсан юм бол?
-Онцгой дэглэмтэй хорих 439 дүгээр ангид ял эдэлж байсан. Тэгээд биеийн байдлын улмаас хорих 401 дүгээр ангид буюу нэгдсэн эмнэлэгт шилжүүлээд байсан юм. А нь зургаан удаагийн ял шийтгэлтэй. Түүнийг Эрүүгийн хуулийн 147.2-т зааснаар зургаан жилийн хорих ялаар шийтгэж, ялаа эдэлж байх хугацаандаа ийнхүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)