МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдох хэргийг ирэх баасан гаригт буюу
нөгөөдөр хэлэлцэнэ. Харин дээд шүүхийн шийдвэрээс хамаарч, Н.Энхбаяр
өлсгөлөн зарлах эсэхээ шийднэ гэсэн юм. Хэрвээ тэрээр дахин өлсгөлөн
зарлавал түүний амь нас дээсэн дөрөөнд очих билээ

МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдох хэргийг ирэх баасан гаригт буюу нөгөөдөр хэлэлцэнэ. Харин дээд шүүхийн шийдвэрээс хамаарч, Н.Энхбаяр өлсгөлөн зарлах эсэхээ шийднэ гэсэн юм. Хэрвээ тэрээр дахин өлсгөлөн зарлавал түүний амь нас дээсэн дөрөөнд очих билээ. Тиймээс Н.Энхбаярын биеийн байдлын талаар эмч нар маргааш мэдээлэл хийхээр боллоо. Хурал МАХН-ын төв байранд 11.00 цагаас болох юм. Тэрээр өдгөө биеийн байдал муу хэмээн Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Гэвч ямар оноштойгоор эмчлүүлж байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (40)