МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг маргааш Улсын дээд шүүхэд
хэлэлцэнэ. Харин дээд шүүхийн шийдвэрээс хамаарч, Н.Энхбаяр өлсгөлөн
зарлах эсэхээ шийднэ гэсэн юм.

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг маргааш Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ. Харин дээд шүүхийн шийдвэрээс хамаарч, Н.Энхбаяр өлсгөлөн зарлах эсэхээ шийднэ гэсэн юм. Хэрвээ тэрээр дахин өлсгөлөн зарлавал түүний амь нас дээсэн дөрөөнд очих билээ. Тиймээс өнөөдөр эмч нар түүний биеийн байдлын талаар мэдээлэл хийх юм. Хурал МАХН-ын төв байранд 11.00 цагаас болно. Тэрээр өдгөө биеийн байдал муу хэмээн Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Гэвч ямар оноштойгоор эмчлүүлж байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (4)