
Өнөөдөр Ардчиллын баярын өдөр тохиож байна. Монгол оронд ардчиллын анхны цуглаан болсон 1989 оны 12 сарын 10-ны өдрийг жил бүр Ардчиллын баяр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Мөн 2000 оны 12-р сарын 06-ны өдөр өдгөөгийн Ардчилсан нам Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг гэсэн улс төрийн 6 хүчний нэгдлийн үр дүнд байгуулагдсан юм.
Энэ хүрээнд өнөөдөр Ардчилсан намын байранд "4:11" сэтгүүлчидтэй хийх
уулзалт зохион байгуулж, "Баялаг бүтээгчдэд талархъя" сэдэвтэй уулзалтыг
Төрийн ордонд15 цагт хийхээр болжээ. Энэ жил Ардчиллын баярыг 12-р сарын 06-наас 10-ны өдрүүдэд өргөн хүрээтэй тэмдэглэх юм.
Сэтгэгдэл (1)