
Нэн түрүүнд МАХН-аас Засгийн газарт байгаа гишүүдээ хамтарсан Засгийн газраас гаргахаар болов. Энэ тухай МАХН-ын Нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн мэдэгдсэн бол өчигдөр МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва албан ёсоор мэдээлэв. Уг нь хэдхэн хоногийн өмнө Д.Тэрбишдагва “Засаг тогтвортой ажиллах ёстой” хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл одоо засгаас гарахаа мэдэгдээд явж байна. Энэ нь яалт ч гүй гэнэтийн шахалт, тулгалтад орсон нь тодорхой.
Мөн Н.Энхбаяр дээд шүүхээс ялыг хэвээр баталвал өлсгөлөн зарлана хэмээн ойр дотныхондоо мэдэгдээд буй. Өмнө нь саатуулагдахдаа өлсгөлөн зарлаж, намынхан нь “Н.Энхбаяр дарга үхлээ, амь нас нь дээсэн дөрөөнд очлоо” гэсээр Н.Энхбаярыг батлан даалтад гаргаж байсан. Харин одоо ч мөн энэ аргаа хэрэглэхээр болжээ.
Гэтэл бүтэн дөрвөн сарын турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Н.Энхбаярын биеийн байдлын талаарх мэдээллийг өгөөгүй эмч нар өнөөдөр гэнэт мэдээлэл хийх болов. Мэдээж Эрүүл мэндийн сайд нь Н.Удвал. Н.Энхбаярын үнэнч албат. Тэгэхээр Н.Энхбаярын өвчний түүхийг эмч нараараа яаж яриулахаа мэдэж байгаа байх. Энэ мэт дөрвөн сар гаруй хугацаанд чимээгүй байсан Н.Энхбаяр дөрөвхөн хоногийн дотор улстөрийн тоглолт хийж эхлэв.
Сэтгэгдэл (71)