
Өвөр Монголын 7 аймаг, хотын орлого 2012 оны эхний 10 сарын байдлаар 10 тэрбум төгрөг давсан гэж "Синхуа" агентлаг мэдээлжээ. Тодруулбал, Ордос хот, Богд хот, Хөх хот, Хөлөнбуйр хот, Тунляо хот, Улаанхад хот, Шилийн гол аймаг зэрэг 7 аймаг, хотын эдийн засгийн өсөлт тун сайн байгаа аж. Чингисийн онгон байдаг, бүтээн байгуулалт явагдаж байгаа Ордос хот энэ жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд энэ оны эхний 10 сард нийт 66.898 тэрбум төгрөгийн орлого олж бүс нутгаа тэргүүлсэн гэж мэдээлсэн байна. Ордос хот аялал жуулчлалын салбараас хамгийн их ашиг олжээ. Ялангуяа Хятадын "Алтан долоо хоног"-оор ирсэн жуулчид тус хотын эдийн засагт их хэмжээний ашиг оруулсан аж. Энэ бүс нутгийн 2012 оны нийт ашиг 203.98 тэрбум төгрөгт бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэсээ 11.04 тэрбум төгрөг нэмэгдэж 5.7%-иар өссөн үзүүлэлт юм байна.
Сэтгэгдэл (2)