
Улсын дээд шүүх метал хайгч суурилуулжээ. Үүнийг МАХН-ынхан Н.Энхбаяр даргын хурал болж буйтай холбогдуулан метал хайгч худалдан авлаа. Дээд шүүх өндөржүүлсэн хамгаалалт авсан байна хэмээн мэдээлээд буй. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Метал хайгчийг өнгөрсөн зургадугаар сард худалдаж авсан. Тэгээд байрны засвараа хийж дуусаад байрлуулсан. Өндөржүүлсэн хамгаалалт авсан зүйл байхгүй. Ер нь зарим хэрэгт хамгаалалт авдаг. Энэ дагуу цагдаа нар хамгаалалтад гарсан. Ердийн журмаараа л хамгаалалттай байгаа” гэв.
Б.Чимэг