
MLTR хамтлагийг “The Bootleg Beatles”-ийн Монгол дах тоглолтыг санаачлан зохион байгуулсан “EVENTO” компани урьж, Монголын Залуучуудын Холбоо зохион байгуулж байгаа юм. Уг төслийн зөвлөхөөр МУ-ын УГЗ, Монголын Рок Поп Пентатоник Академийн Ерөнхийлөгч Б.Долгион ажиллаж байна. MLTR нь дэлхий даяар нийт 11 сая хувь цомгоо борлуулсан, Америк, Европ, Азид дээгүүр жагсдаг алдартай хамтлагуудын нэг юм.