

Судалгаанд хамрагдсан улсаас манай улс 53 дугаар байрт орсон байна. “Дэлхийн шударга ёсны төсөл” ТББ энэ судалгааг сүүлийн гурван жил явуулж, дүнг гаргасан аж. Энэ судалгааг хийхийн тулд улс орны хуулийг судлаад олон нийтийн санал асуулга авч ажиллажээ.
Энэ жилийн судалгаанд хуулийг хамгийн сайн хэрэгжүүлдэг улсаар Швед, Норвеги, Голланд, Финланд, Дани зэрэг зүүн хойд Европын улсууд шалгарлаа. Харин манай улс энэ судалгаанд анх удаа хамрагдаж байгаа бөгөөд дундаас доогуур үнэлгээ авч 53-т явна. Ази, Африк тивийн Бангладеш, Пакистан, Венесуэль, Зимбаб, Камерун улс хамгийн сүүлд оржээ. Хятад улс 69, Орос 86 дугаар байрт орсон байна. Судалгааг төрийн байгууллагын эрх мэдлийн хязгаарлалт, нээлттэй байдал, иргэний эрх, авлигал, хууль дүрэм сахиж буй байдал, эрүүгийн шүүх, аюулгүй байдал, дэг журам, үндсэн эрхийн хамгаалалт зэрэг үзүүлэлтээр санал асуужээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)