Монголын ерөнхий сайдыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцож байх хойгуур нь эх оронд нь улс төрийн хямрал нүүрлэж мэдэхээр байгааг Оросын зарим хэвлэл онцолж байна. Харин томилогдоод 100 хоногийн нүүр үзээд байгаа Монголын ерөнхий сайдын тухай мэдээ энэ долоо хоногт огт өөр өнцгөөр эхэлж байв.
Н.Алтанхуягийг Бишкект бусад улс орын ерөнхий сайд нар шиг тусгай үүргийн онгоцоор биш “Turkish airlines”-ийн энгийн рейсийн онгоцоор ирсэн тухай Киргизийн хэвлэлүүд онцолжээ. Кыргызстаны Ерөнхийлөгч Алмазбек Атанбаевт бараалхадаа Н.Алтанхуяг “Биднийг эх түүх маань холбодог. Бишкек-Улаанбаатарын шууд нислэг нээгдсэн нь цаашдын хамтын ажиллагаанд шинэ эрч хүч нэмнэ гэдэгт итгэж байна” гэж хэлсэн байна. Кыргызстаны ерөнхийлөгч өнгөрч буй онд хоёр орны харилцаанд мэдэгдэм ахиц гарсныг тэмдэглэжээ.
Харин Кыргызстаны ерөнхий сайд Жанторо Сатыбалдиев, Н.Алтанхуяг нарын уулзалтын үеэр уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөдөө аж ахуй салбар дахь хамтын ажиллагааны талаар тусгайлан ярилцсан гэж “Тазабек” агентлаг цохон тэмдэглэв. Кыргызстаны Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээнд дурдсанаар талууд хамтын ажиллагааны боломж асар их гэж санал нэгтэй дүгнэжээ.
Дараахан нь түүнийг тус хуралдаанд ирсэн ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевтэй уулзаж ярилцсан тухай мэдээ хөврөв. Уулзалтын эхлэлийн ярианы тэмдэглэл Оросын зарим сайтад ч тавигдав.
Энэ уулзалтын эхэнд Д.Медведев:
- Эрхэм ерөнхий сайд аа. Таньтай уулзаж танилцсандаа би маш их баяртай байна. Энэ арга хэмжээ Орос-Монголын харилцаа, янз бүрийн асуудлаарх хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж байгаа талаар товч ч болов санал солилцлх боломж олгож байна. Ер нь бол хандлага нааштай байгаа гэж би хэлнэ. Хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж байна. Гэхдээ засгийн газрын тэргүүнүүдийн төвшинд хэлэлцэх ёстой асуудлууд байнга гарч байх юм. Мөн таны ажилд амжилт хүсэхийг зөвшөөрнө үү.
Н.Алтанхуяг:
- Хүндэт Дмитрий Анатольевич, өнөөдрийн бидний уулзалтад би маш их баяртай байна. Монгол-Оросын харилцааны тухайд таны товчхон хэлсэн дүгнэлттэй би бүрэн санал нэг байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн хувиар 2009 онд хийсэн төрийн айлчлал хоёр талын харилцааны хөгжилд асар их хувь нэмэр оруулсан юм. Боломжийг ашиглан Танд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн халууун дотно мэндчилгээг дамжуулъя.
Д.Медведев:
- Баярлалаа. Цахиагийн Элбэгдоржид бас мэнд хүргэж, сайн сайхныг хүснэ үү.
- Яг энэ үеэр эх оронд нь хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй субъектуудын нэг нь кабинетээс гарах сүрдүүлгээ түүнд утсаар мэдэгджээ. Infpol.ru сайт МАХН ерөнхий сайдыг Киргиз явахыг хүлээж байсан бололтой гэж үзжээ. “Хэрвээ Н.Энхбаярыг цагаатгавал энэ шийдвэрээ эргэж харах болно” гэсэн МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэнгийн үгийг уг сайт иш татсан байна.
Юутай ч Ерөнхий сайдын сууж ирсэн “Turkish airlines”-ийн онгоц өнөөдөр 10 цаг 30 минутад Буян Ухаад газардлаа. Маргааш Н.Энхбаярын хэргийн сүүлчийн шүүх хурал болно. Хамаг анхаарал төрийн ордон, Дээд шүүх, Н.Энхбаяр гурав дээр төвлөрч байна. Маргааш хөшиг нээгдэнэ...
Монголын ерөнхий сайд Туркийн онгоцоор...

Харин Кыргызстаны ерөнхий сайд Жанторо Сатыбалдиев, Н.Алтанхуяг нарын уулзалтын үеэр уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөдөө аж ахуй салбар дахь хамтын ажиллагааны талаар тусгайлан ярилцсан гэж “Тазабек” агентлаг цохон тэмдэглэв. Кыргызстаны Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээнд дурдсанаар талууд хамтын ажиллагааны боломж асар их гэж санал нэгтэй дүгнэжээ.
Д.Медведев: Ц.Элбэгдоржид мэнд хүргээрэй

Энэ уулзалтын эхэнд Д.Медведев:
- Эрхэм ерөнхий сайд аа. Таньтай уулзаж танилцсандаа би маш их баяртай байна. Энэ арга хэмжээ Орос-Монголын харилцаа, янз бүрийн асуудлаарх хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж байгаа талаар товч ч болов санал солилцлх боломж олгож байна. Ер нь бол хандлага нааштай байгаа гэж би хэлнэ. Хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж байна. Гэхдээ засгийн газрын тэргүүнүүдийн төвшинд хэлэлцэх ёстой асуудлууд байнга гарч байх юм. Мөн таны ажилд амжилт хүсэхийг зөвшөөрнө үү.
Н.Алтанхуяг:
- Хүндэт Дмитрий Анатольевич, өнөөдрийн бидний уулзалтад би маш их баяртай байна. Монгол-Оросын харилцааны тухайд таны товчхон хэлсэн дүгнэлттэй би бүрэн санал нэг байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн хувиар 2009 онд хийсэн төрийн айлчлал хоёр талын харилцааны хөгжилд асар их хувь нэмэр оруулсан юм. Боломжийг ашиглан Танд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн халууун дотно мэндчилгээг дамжуулъя.
Д.Медведев:
- Баярлалаа. Цахиагийн Элбэгдоржид бас мэнд хүргэж, сайн сайхныг хүснэ үү.
Эзгүйд нь...

Юутай ч Ерөнхий сайдын сууж ирсэн “Turkish airlines”-ийн онгоц өнөөдөр 10 цаг 30 минутад Буян Ухаад газардлаа. Маргааш Н.Энхбаярын хэргийн сүүлчийн шүүх хурал болно. Хамаг анхаарал төрийн ордон, Дээд шүүх, Н.Энхбаяр гурав дээр төвлөрч байна. Маргааш хөшиг нээгдэнэ...
24tsag.mn
Сэтгэгдэл (3)