
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын шинэчлэлд хамтдаа” үндэсний чуулганыг 2012 оны 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ чуулган нь хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын талаар төрөөс баримтлаж буй бодлого, үйл ажиллагаа, хүүхдийн асуудлаар салбар дундын зохицуулалтын өнөөгийн байдлыг хүүхэд, гэр бүл, олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн шинэчлэн сайжруулах зорилготой аж.
Чуулганы үеэр аймаг бүрийн ХГБХХэлтэс Төрийн ордонд зохион байгуулагдах постер үзэсгэлэнд оролцож хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратегийн 2012 оны тайлан болон өөрийн байгууллагын бусад үйл ажиллагааг сурталчилах юм байна.
Т.Гэрэл