Жинхэнэ эр зоригийн “Дакар ралли”-гийн шинэ оны анхны уралдаан Өмнөд Америкийн Андын нуруу буюу Перу, Аргентин, Чили улсын нутгаар дамжин 2013 оны нэгдүгээр сарын 5-20-ны хооронд болох гэж байна.
Гурван улсын нутаг дамжин өнгөрөх газар зүйн байрлал өндөрлөг бүс бөгөөд агаарын хэм 50 градус хүрдэг газар аж. Уг тэмцээнд 50 орны 196 мотоциклчид хүч сорихоор мэдүүлэгээ өгчээ. ОУХМ Н.Болдбаатар 175 номертэй уралдахаар болсон байна. Нэр хүндтэй тэмцээнд оролцож байгаа тамирчид маань өөрийн гэсэн ар тал механик техник ч үгүй байгаа нь зардал мөнгөтэй холбоотойг хэлсэн. Учир нь нэг хүний зардал 100 гаруй сая төгрөг болдог юм байна.
Манай тамирчид уг тэмцээнд өөрсдийн зардлаар оролцож байгаа бол МАМСХ-ноос тамирчдаа дэмжих замын зардалд нь нэмэр болгох зорилгоор Мастер кросс-2013 тэмцээнийг энэ сарын 9-нд Морин даваанд явуулахаар болжээ. Уралдаанд 50 гаруй автомашин оролцох юм бөгөөд мөн Автоспортод элэгтэй эрхмүүдийг нээлттэй оролцохыг урьж байна.

Сэтгэгдэл (1)