
УИХ-ын чуулган 15.00 цагаас эхлэх байсан ч тодорхой шалтгааны улмаас дөнгөж сая эхэллээ. Чуулганаар Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан танилцуулж байна.