

Ачааны усан онгоц өөр нэгэн онгоцтой мөргөлдсөнөөр дөрвөн хүн амиа алдаж, багийн долоон гишүүн Умард тэнгист сураггүй алга болсон байна. Харин онгоц далайн эрэг дээр шидэгдэж иржээ. Осол далайн эргээс 65 км зайд, орон нутгйин цагаар шөнийн 02:00 цагийн орчимд гарсан аж. Бельги, Финляндийн далайн эргийн ойролцоох Зебрюгге тосгоноос Финляндийн Котка хот руу хөдөлсөн ачааны “Baltic Ace” усан онгоц Умард тэнгист чингэлэг тээврийн “Corvus J” усан онгоцтой мөргөлдсөн байна. Амиа алдсан болон сураггүй болсон 11 хүн 24 ажилтантай “Baltic Ace” онгоцон дотор явж байжээ.
Харин Кипр улсад бүртгэлтэй “Corvus J” усан онгоц нь Шотландын Гранжмаут хотоос Белгийн Антверпен хот руу чингэлэг тээвэрлэж явсан байна. “Corvus J” усан онгоц ослын улмаас нилээд гэмтэж, эвдэрсэн ч азаар живээгүй бөгөөд усан онгоцонд байсан 12 хүн эсэн мэнд байгаа аж.
Сураггүй алга бологсдыг холбогдох албаны хүмүүс хайсаар байна. Аврах ангийн ажилтан Кийс Бринкман “Би сураггүй бологсдыг олно хэмээн найдаж байна. Гэхдээ тэнгист унасан тэдний хувьд амьд байгаагаа мэдэгдэх цорын ганц найдвар бол хөдөлгөөн үзүүлэх л юм” хэмээн ярьжээ.
Юуны өмнө хүмүүсийг аврах хэрэгтэй хэмээн эрх баригчид үзсэн тул мөргөлдөөний шалтгааныг тодруулж амжаагүй байгаа аж.
Д.Идэр