Ирэх баасан, бямба гарагт "UB palace"-д тоглолтоо хийх Данийн "Michael
Learns To Rock" хамтлаг өнөөдөр 14:30 цагт Улаанбаатарын Буянт-Ухаа
онгоцны буудалд буулаа. “Чингис хааны өлгий нутагт тоглолтоо хийх
гэж байгаадаа баяртай байна" хэмээн ярьж байсан тэд өнөөдөр 18 цагт
хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. MLTR хамтлагийн хэвлэлийн хурал
"Blue Sky"-д болох юм.
MLTR хамтлагийг “The Bootleg Beatles”-ийн Монгол дах тоглолтыг санаачлан зохион байгуулсан “EVENTO” компани урьж, Монголын Залуучуудын Холбоо зохион байгуулж байгаа юм. Уг төслийн зөвлөхөөр МУ-ын УГЗ, Монголын Рок Поп Пентатоник Академийн Ерөнхийлөгч Б.Долгион ажиллаж байна. MLTR нь дэлхий даяар нийт 11 сая хувь цомгоо борлуулсан, Америк, Европ, Азид дээгүүр жагсдаг алдартай хамтлагуудын нэг юм. Тэднийг Монголд буухад нь фэнүүд нь тосч аван мэндчилж зургийг нь авчээ.