
Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 28 хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах хоёр, хулгайлах 11, танхайрах есөн хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 34 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэн байна.
Б.Чимэг