

Оскарын шагналт жүжигчнээс сэтгүүлч ойрын ирээдүйн төлөвлөгөөнийх нь талаар асуутал “Би киноноос завсарлага авч, гэр бүлдээ анхаарна” гэж хариулжээ. Тэрбээр “Хүүхдүүдээ өсвөр насных нь үед анхаарах чухал шаардлага байна. Би жүжигчний мэргэжилдээ хайртай. Энэ бол үнэхээр сайхан ажил. Гэхдээ миний энэ ажил маргааш байхгүй болчихвол би хүүхдүүдтэйгээ гэртээ аз жаргалтай байх болно” хэмээн үргэлжлүүлсэн байна. Брэд Питт, Жоли нар төрсөн болон өргөж авсан зургаан хүүхэдтэй билээ.
Д.Идэр