
"Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд, “Татар” хамтлагийн гишүүн Заяа, “Шуранхай” хамтлагийн Номин нар ганцаараа нэг дууг сая төгрөгөөр дуулах юм байна. Мөн “Мотив” хамтлаг , "A sound” хамтлаг нэг сая 500 мянган төгрөг, "Outlaw” хамтлаг нэг сая ,”Гурван охин” хамтлаг гурван дууг хоёр сая 600 мянга, "Киви” хамтлаг хоёр дууг хоёр сая , “Нюанс” хамтлаг гурван сая төгрөгөөр дуулах болоод байгаа аж. Зохиолын дуучдын хувьд МУГЖ Х.Болормаа, СТА Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа нар гурван дууг гурван сая төгрөг, харин Х.Болормаа ганцаараа дуулбал найман зуун мянгаар дуулах гэнэ.
Мөн СТА Г.Эрдэнэтунгалаг хоёр дууг нэг сая төгрөг, Н.Чулуунбаатар хоёр дууг таван зуун мянгаар дуулахаар тогтжээ. Гэхдээ дээрхи үнэ ханшийн хувьд харьцангуй өндөр байгаа ч тухайн байгууллагатай “зохицох” бодлого баримтлах юм байна. “Firе”, “Lemons” зэрэг хамтлагууд тус бүр ханшаа 500 мянга, дуучин А-Сооl нэг дууг 300 мянган төгрөг, дуучин Агиймаа, Эгшиглэн нар тус бүр нэг дууг 300 мянга, дуучин ВХ нэг дууг 400 мянгаар үнэлжээ. “Sync” хамтлаг 700 мянга , Ноён Бондгор сая төгрөгөөр, МУГЖ Ж.Алтанцэцэг гурван дуу хоёр сая 500 мянга, МУГЖ Г.Бүрнээбаяр таван зуун мянган төгрөгийн тус тус ханштай байна.
Сэтгэгдэл (14)