
Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны өмнөхөн Н.Энхбаяр нэгэн маш хачирхалтай мэдэгдэл хийх гэж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Түүний хийхээр төлөвлөж буй мэдэгдлийн үндсэн агуулга нь МАХН Гүйцэтгэх товчоогоороо Засгийн газраас гарах шийдвэр гаргасныг намын даргын хувьд, гишүүний хувьд, иргэний хувьд буруушаан, санал нийлэхгүй байгаа байр суурь ажээ. Чухам түүнийг шийтгүүлэхгүйн төлөө, өөрийнх нь захиалга, гэр бүлийнх нь тулгалтаар нам нь ийм шийдвэр гаргаад байгаа тухай улс төрийн хүрээнд ойрын хоногуудад эрчимтэй өрнөсөн ярианд тэр ийм гэнэн, агуугийн аль болох нь ойлгомжгүй цочир сонин тоглолтоор хариу барихаар шийдсэн бололтой. Шүүх хуралдааны өмнө (үеэр, эсвэл дараа нь) хийхээр төлөвлөж буй мэдэгдэл нь “Эвтэй бол хүчтэй. Засгийн газар тогтвортой ажиллах нь зүйтэй” гэсэн санаанд зангидагдах болно гэж МАХН-ын удирдлагад тун ойрын эх сурвалж мэдээллээ.
Өглөө хийснээ өдөр нь буцааж, өөрөө хийснээ өрөөлд наадаг зангийнх нь илрэл ч байж болно гэж намтай нь нэг эвсэлд одоохондоо байгаа МҮАН-ын харьяалалтай зарим ажиглагчид түүний энэ нүүдлийг тайлбарлаж байна.
Сэтгэгдэл (26)