МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр
Улсын дээд шүүхэд 09.00 цагаас хэлэлцэнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн
150.3, 263.2, 243.2-т зааснаар буруутган анхан болон давж заалдах шатны
шүүхээс хорих ял оноосон юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд 09.00 цагаас хэлэлцэнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2, 243.2-т зааснаар буруутган анхан болон давж заалдах шатны шүүхээс хорих ял оноосон юм. Гэвч тэд хоёр шатны шүүхийн шийдвэрийг ийнхүү эсэргүүцсэнээр Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байсан билээ. Хуралд шүүгчээр С.Нямжав оролцоно.
Өнөөдрийн хурлаар тэдэнд оноосон ялыг хэвээр баталвал Н.Энхбаяр дахин өлсгөлөн зарлахаа мэдэгдээд буй. Гэвч тэрээр дахин өлсгөлөн зарлавал түүний амь нас дээсэн дөрөөнд очих юм. Мөн Анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжав “Н.Энхбаяр дахин өлсгөлөн зарлавал амь насанд нь аюултай. Түүнийг өндөр хөгжилтэй улсад аваачиж эмчлэх шаардлагатай” гэсэн. Түүнчлэн Н.Энхбаярын хэргээс болж, МАХН-аас Засгийн газарт байгаа гишүүд Засгаас гарахаа мэдэгдээд байгаа. Ийнхүү өнөөдрийн дээд шүүхийн шийдвэрээс хамаарч, Н.Энхбаярын цаашид хэрхэх эсэх шийдэгдээд байгаа юм.
Б.Чимэг