зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Дүгэр: Н.Энхбаяр биднээр тоглосоор байна

2012-12-07
0
ЖИРГЭХ
Өнөөдөр Н.Энхбаярыг шүүх хурлаас ял нь хэвээр батлагдвал өлсгөлөн зарлаж, нам нь засгаас гарахаар завдаж байгаа тухай мэдээлэл энэ өдрүүдийн гол сэдэв болоод байна. Судлаач П.Дүгэрийн харж буй өнцөг өнгөрсөн хугацаанд гарсан олон нийтлэл, ярилцлагааас хэлбэрийн төдийгүй агуулгын хувьд анхаарал татан ялгарч байсан билээ. Дэд доктор П.Дүгэртэй Н.Энхбаярын гэх хэрэг явдал ямраар ч эргэсэн байсан төгсгөлийн шатандаа дөхөж байгаа энэ цаг мөчид товчхон ярилцлаа.
    Өнөөдөр Н.Энхбаярыг шүүх хурлаас ял нь хэвээр батлагдвал өлсгөлөн зарлаж, нам нь засгаас гарахаар завдаж байгаа тухай мэдээлэл энэ өдрүүдийн гол сэдэв болоод байна. Өнгөрсөн хаврын тэр нэгэн өдөр буюу 4 дүгээр сарын 12-нд экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг авилгын хэргээр баривчилснаас хойш 200 гаруй хоногийн турш хэвлэл мэдээллийн анхаарлаас энэ сэдэв гарсангүй. Олон хүн олон өнцгөөс байр сууриа илэрхийлжээ. Эдэн дундаас судлаач П.Дүгэрийн харж буй өнцөг өнгөрсөн хугацаанд гарсан олон нийтлэл, ярилцлагааас хэлбэрийн төдийгүй агуулгын хувьд анхаарал татан ялгарч байсан билээ. Дэд доктор П.Дүгэртэй Н.Энхбаярын гэх хэрэг явдал ямраар ч эргэсэн байсан төгсгөлийн шатандаа дөхөж байгаа энэ цаг мөчид товчхон ярилцлаа.

-Шүүхийн шатны процесс дуусах шатандаа орлоо. Ямар шийдвэр гарахыг хэн ч хэлж чадахгүй. Гэвч өөрийн тань хэлснээр “Болсон үйл явдлын мөрөөр, боломжтой сувгуудаар хөөцөлдөж олсон баримтуудыг өөрийн оюун дүгнэлтээр бичсэн” өгүүлэл, ярилцлагаараа олны анхаарал татсан хүний хувьд та өнөөдөр юу хэлэх вэ?

- Өнгөрсөн 5 дугаар сарын 30-нд интернет сайтуудад гарсан миний өгүүллийг дахин нэг уншиж үзээрэй гэж зөвлөх байна. Өнөөдөр өлсөх, үхэхээрээ айлган шүүхийн шийдвэрээс илүүтэй олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөхийг хичээж байгаа нэг иргэний жорыг би хавар бичсэн юм. Хагас жилийн өмнө амжилттай туршигдсан тэр аргаа мань эр дахиад давтахыг хүсч байх шиг байна. Жор дээр нь нэмэгдсэн нэг зүйл бий. Одоо тэр оймсоо гозолзуулсан жирийн нэгэн сэжигтэн биш Засгийн газарт хамтрагч улс төрийн намын босс. Дагалдагч нараараа засаг тараалгахаар айлгаж байгаа шинэ “эм” хуучин жоронд нь нэмэгджээ. Түүний өлсгөлөн яаж өрнөх тухай янз бүрээр таамаглах хэрэггүй л болов уу. Нийгэм-сэтгэл зүйн том жүжгийн сценари бичигдчихсэн. Энэ жүжгийн эхний үзэгдлүүдийг бид өнөөдөр хараад эхэлчихсэн. Харамсалтай нь, жүжгийн төгсгөлд туслах дүрийн жүжигчид нь ч, үйл явдалд нь уймарсан үзэгчид ч хохироод үлдэнэ. Харин зохиогч-найруулагч-гол дүр маань дараагийнхаа шедевр рүү ханцуй шамлан орох биз дээ. Гэвч энэ марзан жүжгийг өөр өрнөлөөр явуулах хувилбар бас байж болох л юм.

- Ямар өрнөл? Ёгт утгагүй, энгийн үгээр ярьж өгвөл сайн байна?

-Интерполоор Монгол улсын хоёр иргэнийг хайж байгаа. Намбарын Энхтуяа, Буяагийн Хуяг нар. Учраа мэдэхгүй, улаан хамгаалагч нэг жаахан хархүүгээр битгий наадуулаа хайгаарай, болиорой гэж саяхан захиа бичүүлэв дээ. Н.Энхбаярын шударгаар шийтгүүлж, ял авч байгаа хэргүүд бол мөсөн уулын ил харагдах жаахан хэсэг нь л юм гэдгийг би өмнөх нийтлэлүүддээ хэлж байсан. Түүний дүү Н.Энхтуяагийн нэрээр, оролцоотойгоор хийсэн асар их мөнгөөр яригдах луйврын хэргүүдийн сэжүүр байгаа болохоор Интерполоор хайхаас аргагүйд хүрсэн юм. Сүрэнхорын гэх захидлын дараа надад тэнд хадгалсан тийм их мөнгө байхгүй гэж уйлан алдаад мэдэгдээд байсан. “Тэгвэл Н.Энхтуяагийн нэр дээр?” гэж манай сэтгүүлчдийн хэн нь ч асуугаагүй. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн нэрээр хэдэн сая долларын ямар юм хийснийг нь, түүнд нь ахынх нь шууд болон дам оролцоо ямар байсныг нь, эдний гэр бүл тэр их хөрөнгийг хууль бусаар яаж олж авсныг нь мөрдөн байцаалт тогтоох ёстой. Тэгвэл одоо эмнэлгийн өрөөнөөс бичигдэж байгаа жүжгийн зохиол өөр өрнөлөөр явах нь мэдээж. Москвагийн утга зохиолын дээд сургуулийн төгсөгч маань зохиолдоо шинэ сюжет оруулахаас аргагүй болно. Хэлснээсээ буцна, хамтрагчдаа худалдана, улсаа доромжилно. Элдэвтэй хүн шүү дээ.

-Мэдүүлгээсээ буцаж, хэргээ задална гэж үү?

-Тийм хүнд тэр чинь юу ч биш. Өчигдөр ярьснаасаа өнөөдөр тэс хөндлөн залдагийг нь холоос хайгаад хэрэггүй дээ. Сэтгүүлч та нар намайг шалгааж байхаар өөрсдөө жаахан хөдөлмөрлөмөөр юм. Сая шүүх хурал дээр ТВ9 бол чухам миний юм, надад л өгсөн юм гээд чичрээд дайраад байсан. Хэдэн жилийн өмнө нэг сэтгүүлч яг энэ тухай ерөнхийлөгч байхад нь асуусан байдаг юм. “Харин тийм, надад хамаг юмыг наах санаатай. Тэр телевиз чинь надад ямар ч хамаагүй. Япончууд Ганданд өгсөн юм шүү дээ” гээд ярьж өгсөн байдаг. Жаахан цаг гаргаад шүүгээд үзээрэй, хуучин сониноос гараад л ирнэ. Бүр болохгүй бол надаас сониных нь нэрийг аваарай. Хүмүүс мартаж болно, цаас мартахгүй шүү дээ. “Рукописи не горят” буюу “Гар бичмэл шатдаггүй” гэж экс маань эмнэлэгт эхнэртэйгээ нууцаар ярилцдаг орос хэлэнд нь нэг гоё үг байдаг юм шүү. Тэр биднээр, МАХН-аар, Монгол улсаар тоглож байна. Түүний жор давтагдаж байна. Дахиад уншаарай.

 П.Дүгэрийн зөвлөсөн ёсоор өнгөрсөн 5 дугаар сарын 30-нд нийтлэгдэн олны анхаарал татсан өгүүллийг нь дахин хүргэж байна.       

ШҮҮХЭЭС ЗУГТАЖ, ХУУРАЙ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ ЖОР

Нэг: Өлсгөлөн зарлахдаа сайтар бэлдэнэ, бараг 20 хоногийн бэлтгэл хийнэ. Олон сарын өмнөөс бага багаар махнаас татгалзаж, цагаан хоолтон болох хэрэгтэй. Өлсгөлөн зарлаж болно. Үхэж болохгүй. Эс бөгөөс олон хүн, хамтран зүтгэгчид нь амьдаараа үхсэний өв дээр хоцорч тодорно. Хулгайлсан, нуусан хөрөнгө нь үрэгдэнэ. Цуглуулж хийсэн бүхэн нь өөр хүмүүсийнх болно.

Хоёр: Хорих газрын хоол идэж болохгүй. Өөрөө идэх зүйлээ захиалж, хоолныхоо жорыг бэлдэж, бас бие хамгаалагчаараа хяналт тавиул. “Энэ хүн тусгай хүн” гэдэг ойлголтыг шүүхийн шийдвэр биелүүлэх газрынханд бүрэн өг. Өлсгөлөн эхэлсэн өдрөөс хажуудаа байлгах эмч, сувилагч, хэрэгтэй тэжээл, шингэн, шөл, эрдэс бодис, эм тариаг захиалж олох, нийлүүлэх, хэрэглэх бүх суваг, бүх боломжийг бүрдүүл. Хөндлөнгийн ямар ч оролцоог энд байлгаж болохгүй.

Гурав:
Бүх бэлтгэлээ базааж дуусангуут өлсгөлөнгөө зарла. Бүр хуурай өлсгөлөн зарлаж байгаагаа нийтэд мэдэгд. Биелэх боломжгүй шаардлага тавь. Өлсгөлөнгийн эхний өдрөөс шуугиан дэгдээ. Телевизийн шууд нэвтрүүлгийг ашигла. “Түүнийг алчихаж, бүгдээрээ дайр“ гэж шорон руу дайрч, хорихын ажилтнуудыг сандарга. “Шоронд тэр үхсэн бололтой”. Энэ түгшүүрт мэдээг орон дэлхийгээр тараа. Гадаад дотоодгүй аль болох олон хүнд сонсгох хэрэгтэй. Хүн хуурах бол хуурч байгаа хүндээ юу ч биш. Ийм жүжиг дэглэж ирсэн хүнд энэ бол юу ч биш. Харин бусдад бол хууртах муухай. Бас гашуун. Гэхдээ нөхөр өлсөгч бол үүнийг авч бодолцох хэрэггүй. Түүнд үхлээр айлгаж, хуулийн шийтгэлээс зугатах нь л чухал. Бусдын сэтгэл, хөдөлмөр, хууртагдал, гэнэн итгэмтгий зан сонин биш.

Дөрөв: Өлсгөлөнг эхлүүлсэнээ мэдэгдсэн бол тэр газраасаа хурдан холдох хэрэгтэй. Энэ үеэр өлсгөлөн зарлагчийн амь нас “өдөр хоногоор хэмжигдэж байгаа”-г үргэлж ярина. Мэдээж эмч нарын мундаг баг томилогдоно. Тэр дороо өлсгөлөн зарлагч дээр мөнөөх баг очих ёстой. Өндөр зэрэглэлийн эрүүл мэндийн үйлчилгээ бүхий эмнэлэгтэй хориход өлсөгчийг шилжүүлэх дүгнэлтийг тэд гаргана. Мөн хажууд нь байнга хүн байх ёстой болсныг хувийн эмч, сувилагч, бие хамгаалагч, гэр бүлийнхэн нь өлсгөлөн зарлагчийн хүсэлтээр нийтэд ойлгуулна. Мэргэшсэн эмнэлгийн баг бүхий, хотын төвийн ойролцоох хорих руу өлсөгч шилжинэ. Харин хуурай өлсгөлөнгийн тухай хурц, түгшүүрт мэдээ олон нийтэд гарсан тул өлсөгч өргүүлж гарах ёстой. Өргүүлж явахдаа жижиг гэмтэл авчихвал, энд тэндээ хөхөрсөн зулгарсан бол зүгээр. Гэхдээ хорихынхны болгоомжтой, тэвчээртэй ажиллагаа энэ төлөвлөгөөнд саад учруулна.

Тав: Өлсөгчийн биеийн байдал “цаг минутаар муудаж байгаа”-г нийтэд мэдээлнэ. Өлсөгч 24 цагаас илүү өлсөж болохгүй. Түүнээс илүү хугацаагаар өлсвөл тооцоогүй хүндрэл гарч болзошгүй, өлсгөлөнгөөс юм үлддэг байж магадгүй гэдэгт өлсөгч өөрөө маш их санаа зовох ёстой. Эмчилгээ ч эхэлнэ. Ил тодоор бага зэрэг дусал залгуул. Хуурай өлсгөлөн үргэлжилж байгаа тухай байнга ярь. Усгүй, юу ч хэрэглэхгүй бол дундаж хүн 72 цагаас илүү тэсэхгүйг шинжлэх ухаан тогтоосон. Харин үүн дээр өдөрт 400 грамм дусал хийлгэвэл уг хугацаа 5 хоног хүртэл уртсах ёстойг өлсөгч өөрөө сайн мэднэ. 1958 онд төрсөн, 54 настай өлсөгч шиг  аминдаа хайртай өвчтөн үгүй гэдгийг хувийн эмч нь бас сайн мэднэ.  Өлсөгч, эмч хоёрын тохирсон зарим эмчилгээг энэ хоёроос өөр хүн мэдэхгүй. Эхнэр хүүхэд нь тухайн үед сонсоод бага зэрэг гайхаж, бас гонсойх боловч өлсөгчийн эмчилгээ, ухуулгад улам хүч тавин оролцоно.

Зургаа: Шоронд өлсөгч уг шорон нүдтэй гэдгийг мэдэх ёстой. Хаана камер, харах төхөөрөмж байгааг өмгөөлөгчөөрөө айлган хэлүүлж  ав. Эмчилгээг шөнө оройн цагаар, эсвэл цонх хааж, гэрэл унтрааж, мөн усанд орох, бие засах газруудад хийх боломжтой. Хувийн эмч болон сувилагч нар, өмгөөлөгчид, гэрийнхэн гээд байнга хүн холхиж байдаг учир өвчтөнд хэн юу дамжуулж хэрэглүүлж байгааг хянах шаардлага бараг арилна. Эхлээд миний утсыг хураалаа, захиаг өгсөнгүй гэж бага зэрэг сүрдүүлэг хийгээд, түүнийгээ нийтэд гавъяа мэт цацуулсан хойно шоронгийн хууль дүрэм журмыг дураараа зөрчих боломж өлсөгчид үүснэ. Бас төв шоронгийн гадна хөлсний цуглаанчдаа 24 цагаар байлгавал анхаарал дотогш биш гадагш хандах болно.

Долоо: Одоо хуулиас зугтаж хуурай өлсгөлөн зарлаж байгаа хүний эмчилгээний зарим хэрэгцээт жороос танилцуулъя. Өдөрт 400 грамм дусал илээр хийлгэ. Эмч сувилагч дундуур нь тэр дусалтай өгч болох нэмэгдлийг (глюкоз, витамин гэх мэт)  шахаж байгаа. Хамгийн гол нь нууц эмчилгээ чухал. Энэ бол өлсөгчийг хэтийн зорилготой нь залгуулах гол хэрэгсэл. Энд сайн чанарын уян зүү хэрэгтэй. Нэг зүүг үсэнд нь нуун толгойн хэсэгт, нөгөө зүүг цээжний хэсэгт суганы завсар нуун зүрх гол дотор эрхтнийг тэжээгч судсанд байршуулна. Тархины судсаар хоол тэжээл орлодог Новамин (Novamin)-ыг 200 граммаар өдөрт 2 удаа, мөн суган дахь зүүгээр бусад амин дэм, Альбуминыг 50 грамм болон шаардлагатай хэмжээгээр дуслаар хэрэглэнэ. Дээрээс нь монгол хүний онцлогт тохируулан биеийн тэнхлүүн байдлыг хадгалах зорилгоор ясны шөлөнд (булууных бол бүр сайн) хийсэн зутан ууна. Мөн ногоо удаан хэрэглэж, махнаас татгалзсан байсныг харгалзан зохих эрдэс амин дэм нөхдөг БНСУлсад үйлдвэрлэсэн олон төрлийн ногооны хольц бүхий нунтаг бэлдмэлийг хуурайгаар, эсвэл нөхцөл байдалд тохируулж найруулж хэрэглэнэ.  Мөн хэлэн дээр тавьж хэрэглэх тодорхой зориулалт бүхий эмээ уухаа мартаж болохгүй. Мартсан бол эмч сувилагч нь сануулаад өгнө.

Найм: Мартсанаас, энэ мөч хүртэл хуурай өлсгөлөн эхлээд 5-6 хоносон байх учиртай. Энэ хооронд өлсөгчийн амь нас “дээсэн дөрөөн дээр ирсэн”, “минут секундээр хэмжигдэж байгаа” тухай яриа тарж, түүний төлөө бүх нийтийн сэтгэл зовинол дээд цэгтээ хүрэх учиртай. Тэр тусмаа гадаадад өндөр хөлсөөр ажиллаж байгаа агентуудын ачаар Монгол улс, түүний удирдлага руу байж болох бүх шахалтыг зохион байгуулах ёстой. Өлсөгчийн эрүүл мэндийн болоод улсын нэр хүндийн уналтын аюулын хамаарал давхцаж байх тусмаа сайн. “Хуурай өлсөгөлөн”-гийн  аюулд дэлхий ертөнц ч, найз нөхөд нь ч,монгол түмэн ч хууртах ёстой. Хуурталт 100 хувь, байнга үргэлжлэх боломжгүй нь мэдээж. Дөрвөн хүн мэдэж байсан хуурталт найман хүн мэдэхэд үнэн болно. Найман хүнээс цааш олон хүнд тархана. Гэхдээ эхний сэтгэгдэл чухал. Хуурталт баригдаж дэлгэгдээд ирэхийн цагт сонгууль, хөл бөмбөг гээд олон нийт өөр зүйлд анхаарах сөхөөгүй болсон байх учиртай. Гол нь өлсөгч хуулийн гарцаагүй хэрэгжилтээс бултсан байх нь чухал.

Ес: Одоо эмнэлгээ сольдог цаг. Өлсөгч “комд орсон”, “борцлогдсон”, “бараг үхсэн”,  “баатарлагаар тэмцэж, дөнгөж амьсгалж байна” гэх мэдэгдэл, мэдээллүүд цуврах ёстой. Сайд нарын эмнэлэг рүү явахдаа бэлтгэлийн хувцастай, хөдөө зугаалгаар  явах гэж байгаа мэт сэтгэл хөөрөлтэй байх нь хамаагүй. “Орой ч явдаг байж уу?” гэсэн онигоо ярьж, шоронгийн даргын жийпээр хэнд ч хэлэлгүй очих нь зүгээр. Тав хоногийн өмнө нэг хоног хуурай өлсгөлөн зарлачихаад, хүнээр өргүүлж, үхлүүт шахуу эмнэлгийн машинаар хүргэгдэж байсан хүн гэж хэн ч санахгүй. Түүнээс хойш 6-7 хоног баатарлагаар хуурай өлсөөд үхлүүт биш, илүү тэнхлүүн хорионоос гарч байгааг олон нийт мэдээд ч хэрэггүй. Гадаа хүн ч үгүй, телевиз ч байхгүй. Иймд 5 өрөөтэй  “шоронгоосоо” тааваараа гарч, хоёрдугаар эмнэлгийн хаалгаар хоёр хөлөөрөө орж болно.

Арав: Өлсгөлөн даамжирч үхэл эхэлж байгаа тухай мэдээ цацагдах тусам нэг шинэ аюул “хуурай өлсөгч” этгээдэд тулгарч болзошгүй. Энэ бол албадан эмчилгээ юм. Амь аврах нэрээр албадан эмчилгээ эхэлбэл итгэлгүй этгээд,  мөн өлсөгчийн арга залийг мэдэхгүй эмч сувилагч нар гэнэт шооконд орж болзошгүй. Хошного баастай, ходоод бантантай, ногооны бэлдмэлтэй гарвал бөөн шившиг. Тиймээс тэднийг өөртөө ойртуулж болохгүй. Хоёрдугаар эмнэлгийн сувилагч бүсгүй энэ урьдчилсан сэргийлэх бухимдлаас болж нөхөр өлсөгчийн тэнхлүүн хөлөнд суун тустал амбаардуулж байсан удаатайг сана. Өлсөгч нь эхнэртэйгээ зарим зүйлийн тухайд зөвхөн орос хэлээр харилцахад гэмгүй. “Өлсгөлөнгөө зогсоолоо гэж битгий хэл. Энэ л чиний аврал” гэх орос үгийг хуучин цагийн кадрууд ойлгоно уу гэхээс ойрын 20 жил орос хэл үзээгүй шинэ үеийнхэн ухахгүй.

Арван нэг: Өлсгөлөн удаан үргэлжлэх аюултай. Бие сайтай хүн ч хуурай өлсгөлөнг долоо хоног тэсвэрлэх боломжгүй. Хамтран зүтгэгчид, мэргэжлийн эмч нарын алсын зайны  багийнхан, олон түмэн эргэлзэж мэднэ. Энэ үед улс орныг эргүүлэх хувьсгалт олон шаардлагаа хойш хаяж, батлан даалтад гарах ганц шаардлагаа дэвшүүлэн тавьдаг цаг. Хагас бүтэн таарсан ч бай олон ардууд энэ л шаардлага амин чухлыг ойлгох учиртай. Өлсөгчийн амь нас “минут секундээр хэмжигдэж эхлээд” хэд хоног амьд байгаад байгааг мэдсэн мэдээгүй олон хүн хүртэл уймарна. Захаасаа зарим нь өлсөгчөөсөө түрүүлж үхэж магадгүй болоод ирдгийг бодолцох хэрэгтэй. Цуглаан, дайралт, өлсгөлөн, татан уналтууд ар араасаа хөврөх нь зөв. Батлан даалт бүтлээ. Өлсөгч цонхныхоо цаанаас цоглог гээч нь олон түмэнтэй арваад янзын хэв маяг үзүүлэн мэндчилнэ. Өлсөгч энэ хооронд хувийн хуучин зурагчнаа оруулж шанаа ясаа дуранд тулган зураг татуулна. “Шударга бус” эвслийнхэн шуугиад ороход өлсөгч “Дахиад 7 хоног байдаг ч байж уу” гэж шорон онигоогоо ярихад нөгөөдүүл нь үнэн сэтгэлээсээ гомдож таарна. Өлсөгч батлан даалтад гарч амсхийх тэр  агшинд өлсөгчийн төлөө явсан олон хүн, олон хоног өөрсдөө өлссөн мэт ядарсанаа мэдэж хоёр хоногийг нам унтаж хөдөлгөөнгүй өнгөрөөнө.

Арван хоёр: Энэ бол нэр бүхий нэгэн иргэний өлсгөлөнгийн жор юм. Хуурай өлсгөлөнгийн сургаар хууртсан, увайгүй хууралтын улмаас урагдсан, зохиогүй дүртэй жүжгийн төлөө зовсон сэтгэл бүрийн өмнөөс бурхан багшаас ерөөл хүсье. Иргэн өлсөгчийн есүсчин өмгөөлөгч хүртэл энэ үйлсэд бас хүчин хавсраг. Өлсөгч түүнд биеийн өлсгөлөн байгаагүй юм.

 Судлаач, дэд доктор П.Дүгэр
1f885e6ce35e1b8bbig
Өвгөд үймэрч, үзэгчид хууртаж байхад өлсөгч маань үсэн дотроо нуусан зүүгээр ийм шингэнүүд тариулж байв аа.
1f885e6ce35e1b8bbig
Новамин. Ард түмний мэдэхгүй амин дусал.
1f885e6ce35e1b8bbig
Эмч бүхний мэддэг Альбумин. Өлсөгчийн өдрийн норм.
1f885e6ce35e1b8bbig
Солонгос тэжээл. Өрөөлөөс нууж өрөөндөө хэрэглэдэг Жангум отчийн тун.
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (50)

  • zochin7 (85.218.60.11)
    Naad duger-shaabar chin heree segen deer bayarlan barikaraad barag umdunduu tabih ni ee.het bayarlaad ih hool zylgaajj hahaj uheh bhdaa
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • (180.235.172.231)
    Дэлхийд байдаггүй эрдмийн зэрэгэнцэртэй, Монголд 2000 онд хүчингүй болсон дэдэн докторонцор, буруу өгөр бөгөөд үхээнц зөнөглөсөн Дүгэрэнцэр Энхбаярыг бодохоор үхчих гээд байгаа бол ядаж л жаахан үнэмшилтэй бичих хэрэгтэй шүү дээ. Урьчилан хорих анги болон II эмнэлэгт 24 цагийн камертай, тэгээд бие хамгаалагчтай байхад Дүгэрэнцэр ингэж чалчихаа больж үз. Хэрэв тэгж хардаж үхчих гээд байгаа юм бол ШШГЕГ-ын ажилтнууд ажлаа тун ч хангалтгүй хийсэн болж таарч байна. Энхбаярыг гэхээс ШШГЕГ-ыг яагаад буруутгадаггүй байна даа тэнэг гэнэпил минь. Уг нь амин дэм хэрэглээд байсан юм бол тараг хүч аваад, хоолойн дуу нь уртын дуу ч дуулчмаар байх агсан билээ. Үнэхээр Нямдоржтойгоо таарсан дурак, жинхэнэ хөлсний этгээд, ядаж л ил гарч чадахгүй өчүүхэн төдий аймхай өөдөс юм даа. Нэг сайхан шанаа өгөх юмсан. Ийм дорой амьтад цаанаа л өт хорхойноос ч долоон дор юм үлдэхгүй л дээ. хөөрхий. Хамгийн гаслантай нь энэ үхээнцэрийн хэлснийг АТГ, Прокурор даан ч авч хэлэлцэхгүй нулимж хаях юм даа. Энүүнд нь бах үнэхээр ханах юм.
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • (180.235.172.231)
    Дэд дэд дэдэн докторонцор Энхбаяр судлаачанцар Дүгэрээнцэр, өгөр зөнөгөнцөр, мэдрэл муунцар
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • (180.235.172.231)
    Хөшигний цаана нүүрээ нуусан, хүний ар нуруунд хутга зоосон, яг л Нямдорж царайлсан солиотой, мэдрэл энэ тэнэгийн ярианд итгэх хүн байхгүй л дээ. Дэд доктор гэдэг эрдмийн зэргийг аль 2000 оны боловсролын багц хуулиар хүчингүй болгочихсон юм шүү дээ. Өгөр зөнөг Нямдорж эрдмийн ажлыг ойлгодггүй тэнэг л дээ. Энхбаяр судлаач гэх гэнэпил Дүгэрэнцэр гэх ой гутмаар заваан, хүний хог шаар болсон амьтан там руугаа тонилохгүй хорвоог бохирдуулсаар л явах юм даа. Энхбаяр, түүний хүү Батшугарыг Америк, Европт хэд хэдэн хаусанд амьдардаг гэж чалчиж байсныг нь АТГ даан ч нэг долоож тоосонгүй дээ хөөрхий зайлуул. Хор шар нь буцлаад удахгүй харвачих байхаа даа.
    2012 оны 12 сарын 08 | Хариулах
  • (180.235.170.143)
    ***** bna aa
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • tb (180.235.170.143)
    ene dvger gej ymar balai ***** bna aa
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (50.13.39.126)
    duger gej yamar muu huzaa yu yariad soliorood ba iim setgetsiin ubchtei humuuseer togloom hiihee boli
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (203.169.53.19)
    Ulsiin ezen baitlaa ulsiin ezen bsn hunee ooroo dahin erh medeld hureh gej elegdej unagaj bgaa Elbegdorj ergej dahin ezen suuna gevel ystoi goridov oo
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (203.169.53.19)
    Ulsiin ezen baitlaa ulsiin ezen bsn hunee ooroo dahin erh medeld hureh gej elegdej unagaj bgaa Elbegdorj ergej dahin ezen suuna gevel ystoi goridov oo
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Chingis (203.169.53.19)
    Ulsiin ezen baitlaa ulsiin ezen bsn hunee ooroo dahin erh medeld hureh gej elegdej unagaj bgaa Elbegdorj ergej dahin ezen suuna gevel ystoi goridov oo
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (31.105.9.72)
    minii bodol taarch bna mongold yagaad iim yumand itgedeg humuus olon bdag yum ***** med. yaduu bolohoor yumiig eruuleer dugnej chadahaa baichdiin boluu? Etsest ni jujig duusch mash baga yal avah shivdee. uul ni nasaaraa horigdoh uchirtai bsan yum
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • ardchilsan (103.10.21.218)
    ardchilsan namiig ard tumentei ni arsalduulj ard ni avragch boloj augaa ih udirdagchiin dur esgehee saim mednee ugaas muu um modon ultai hezee suuld bid bugd tolgoigoo ***** neg udur irne ter tsagt enhbayar tuunii ugzugnii alchuuruud mandan badrag
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • zochin (112.72.12.204)
    unen shuu dee. ard tumneeree bitgii naadaad bgaach Enkh bayar guai
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (203.91.117.4)
    хэдэн үеэр нь хараал идээсэй
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • zochin (202.179.10.198)
    Sudlaach guad; ta hyn mun y?
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Хулигаан (182.160.56.44)
    Энэ Пиз овогтой Дүгэр гэж ямар нөхөр байна хэлийг нь огтлоод хэрээнд хаяж өгөхсөн.Хүний мууд дуралсан хүний үр хүүхэд муугаа үздэг дээ
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
    • zochin
      Xaa gazar ingej horboog byzarlasan umnuud bas bh um.nugel ni nuderee guinee
      2012 оны 12 сарын 07
  • (87.89.229.107)
    HA HA IIM L UUDGUI HUN DEE MONGOLCHUUDIIN GENEN ZAGAAN SETGELTEI, MEDLEGGUI HUMUUSIIG DALIMDUULJ UGUI MUN IH TOGLOJ BNAA? MUN ERKH ASHGAARAA NEGDSEN HAMT IDELZEJ UUJ BASIAN HUMUUS L TUUNIIG UMUURCH BAIGAA TERNEES BISH UNENCH SHUDARGA, MEDLEGTEI BOLOVSROLTOI UHAMSARTAI, SAIN HUN YU GEED ENE LUIVARCHIND HUURTAAD SUUJ BAIH VE DEE
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • зочин (202.179.10.150)
    эНЭ дҮГЭР ГЭЭЧ НӨХӨР ЧИНЬ ШУУД ӨС ХОНЗОНГИЙН ШИНЖТЭЙ ТОХУУРХАЛЫГ ХАЯЛАГАТАЙ ,,,,, ЮУ БИЧЭЭД БАЙГАА НӨХӨР ВЭ ХӨӨ. ӨӨРӨӨ НЭГ Л БИШ ДЭЭ...ХЭЦҮҮ НӨХӨР БОЛОЛТОЙ ДОГ ШҮҮ...
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • ai (180.235.163.10)
    burhan min enkhbayariig tsaash ni haruulj uguuch!!! yamar ih balagtai hun ve!!! turiin erhend baihdaa ch, shornd baihdaa ch balagtai hun yum. nugel chn nudeereee garah tsag irnee muu luivarchin. chamaig haraal ideesei!!!!!!!
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (202.70.46.205)
    Сүрэнхорын захиа гээчийг энэ Дүгэр бичиж өгсөн юм шүү дээ. Өөрөө зохиогоод тэгээд түүндээ өөрөө итгэчихсэн баагий
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Huuy (67.175.216.187)
    Duger yu bolj bnaa? Chi ch hunii adag daa.Yu ch helj chadna shuu
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
    • hiij bga hun ni adaguu? hiisniig helj chadaj bga hun adag uu? bodohl asuudaldaa huuy mini
      2012 оны 12 сарын 07
  • Dvgert (71.61.2.120)
    Tanii deer neg khaan 3 tvshmed bga,,Ted taniig ingej khelsenii toloo shagnaj Heden langaas ch ilvv deer suudald Zalna ,,oorsdodni ni goe dyygarsan hohoo g deesh ni zaldag jamtau,,magadgvu ta otoch ni bolokh em bilvv hen medlee $$$$$ boon boon ooroo,hirteu bolson mongonvvd
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Bga toriin harhnuud (71.61.2.120)
    Harh cheni em bolgoniig idej chadah,hvsdeggvu ydaan amitan,,toriin deerhound harhnuud aa gj,,,mgl khvn blj torson oroo yrd ni baharhdag Bsn,odoo getel zovlontou amidardag ni nytag deeree mgl,,gazar deer mini jargaj amidaraad bga ni toriin tomchuud,,Heden Hujaa nar l bna da
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Bvgd horoo niilj led Ogson,ard ni taivan khvleej b (71.61.2.120)
    Gaa,,elbegdorj iig dahij songuulid valtal nogoo gazar taa hadgalna,,oilgomjtou,,ene khvnii bodlogo,gol ytas uudni. Bat vvl,elbegdorj,bavarstogt altanhyvag 4 ene he"d mongotou erkh medel iin shidet dohiyraa segserhed nogoo gazart ni hvrged ogno,,,,melmii gin haaj,,holiigni tyshaj
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Ta ch emuu (71.61.2.120)
    Toriin ordondoo vaaj idehe variad syyj bdg ,,moson tolgoutou,,ereen bogstou emnuud,,nogoo mgl er khvmvvs khaana vawna? Ta nariin har gaigaar Hujaa nar mgl dvvrgeed bair mashin,delgvvr guan zig Ellen avsan,,,,mgl er khvmvvs iig gydamj nii arhichin bolgoson ta nar,,vneniig ni khel seen khvniig zahial aluuldag,mongotou tor,vnen shudraga gj halad omsson aluurchinguud
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Ta ooroo mgl khvn mon vv? (71.61.2.120)
    Ta ch em uu,elbegdorj,bat vvl bas ene khvnii adilaar ingesen bl ta nar odiid vamar vawah Bsn bl,hogshen naidtau aav,eej 2 ni burkhanii orondoo taivan vawj chadahgvu,,tiim l em bl oorsdiin khvn zorigiinhoo allaga hen hiisen iig ard tvmendee il gargaj itgel iig ni ogooch,ter eej ni stereotype kino nii emch tengertee vawahad medeej chadahgvu shvv dee,,toriin ordond hyvaaj idehee
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (202.21.106.124)
    mongold Enhbayaraas oor hun baidag yumuu. Bid ene hunees salah gej ih zovoh ni dee hoorhii, genen tsailgan ard tumen mini
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • fuck (124.158.88.25)
    er ni enhbayr yu yum be zasgiig taraana ulsunu gej ard irgediin oyun uhaan setgel zurheer togloj bdag bidnii mongol ehnbayraar tutahgui. hiisen hergee huleej sur
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (122.201.18.169)
    Энхбаярд шүүх хурал хамаагүй 4 жилийн ялын тогтоол юу ч биш сайхан амраад гарч ирнэ Гол нь шүүх хуралыг улс төржүүлж эрх мэдлээ эргүүлж авах хуримтлуулсан том хөрөнгөө нуух маневар хийж байх шиг бна Хүүгээ Банкны дэд сайд болгосон гэхээр хардаж болохоор бна
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • unshigch (182.160.51.68)
    Duger geech hen ve!!!!!Zahialgaar bichigch jum uu? ***** med...
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (202.126.89.156)
    duusgah heregtei
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (202.131.233.200)
    Enhbayar baih yer ni hend heregtei yum be. Mongold uu ugui ee chi buruu bodoj baina. Enkhbayar aalziin torond orson heden hund l ashigtai. Ter heden hunees ni ene door bichjee zailuul.
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • nara (202.179.11.34)
    dygeree elbegdorjoos hediig awsan be
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (103.10.21.122)
    ДҮГЭР ГУАЙ ТА АТГ-ЫН ХАМТАРЧ АЖИЛЛААЧ ЭСВЭЛ АТГ-Т АЖИЛД ОРООЧ. ТАНЫГ ДОКТОР ГЭСЭН БАЙНА ДОКТОР ЦОЛЫГ АВАХДАА ХҮН ЯМАР НЭГЭН ЗҮЙЛИЙГ БАТАЛЖ БАЙЖ АВДАГ. ТА ДОКТОР ХҮН ЮМ ЧИНЬ БАРИМТ НОТОЛГООГҮЙ ЗҮЙЛ ЯРИХГҮЙ БАЙЛГҮЙДЭЭ. ТА АТГ-Т БАРИМТ НОТОЛГООГОО ӨГЧ МӨСӨН УУЛЫГ ХАРУУЛААЧ. ГУЙЯ. ЭНХБАЯР БАРИВЧЛАГДСНААСАА ХОЙШ ДАНДАА КАМЕРИЙН ХЯНАЛТАНД БАЙСНЫГ БИД БҮГДЭЭРЭЭ ОЙЛГОСОН. ЭНХБАЯР КАМЕРИЙН ЯАЖ ХУУРЧ ӨЛСГӨЛӨНГ ХУУРЧИХВАА. ЭЛБЭГДОРЖ ЯАГААД ЭНХБАЯРЫГ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСАН ГЭЖ АРД ТҮМНИЙГ ХУУРЧ БАЙХАД ХУУРСАНЫГ НЬ БАТЛАХГҮЙ БАЙНА АА? ЭНХБАЯРЫН БИЧЛЭГЭН ДЭЭР НЯМДОРЖЫГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДУУДАЖ БАЙНА ГЭЖ ХЭЛ ГЭЖ ГАРЧ БАЙСАН ЭРҮҮЛ УХААНТАЙ ХҮН ӨӨРИЙГӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙНА ГЭЖ ХЭЛЭХҮҮ? ДОКТОРОО ТА БАРИМТАА ҮЗҮҮЛ Л ДЭЭ. ТА БАРИМТАНД ТУЛГУУРЛАЖ ХҮН ҮНЭМШДЭГ БИЗ ДЭЭ? ТАНД ИТГЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА. ТАНЫГ БАРИМТАА НУУХ ЯМАР ШААРДЛАГА БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА?
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (202.21.106.129)
    Duger gej zohiomol hun bii bolgochood l ard tumneer togloj chadna gej bodood bn uu
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • zochin (202.131.235.130)
    Dugeriig demjij bna,buu shantar ard olon oilgoj bga shu
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • зочин (93.219.163.141)
    Энхбаяр Монгол улсыг мөхөөх гэж өдөр бүр шоу хийх юмаа. Эзэн Чингисийн байгуулсан улсыг мөхөөх гэж байгаа Энхбаярыг их хааны сүнс хэзээч өршөөхгүйдээ.
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (203.91.112.12)
    Дүгэр гэж туйлширсан төгцөг байнаа
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (124.158.92.5)
    ehner hvvhed 2 ni uulzaagvi gesen uulzsan bsan er ni ger bvleeree hudalch yum bn lee shdee
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (202.170.69.227)
    duger bol chutgur. Orj l bnashd
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • irgen (61.213.136.149)
    Dugeriin esreg setgegdel bichiheer orohgui bna
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • irgen (61.213.136.149)
    Ene Duger gej yasan hunii muud durlaj, ter tusmaa gantshan Enkhbayar gedeg hunii muug uzeh gej charmaij bnaa. Huniig ingej bichih tusam ene hun uuruu buun sejig bolj huviraad ene Duger chini zugeer huviin us honzongoo hevleleer avah geed baigaa sanagdlaa.
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (202.170.69.227)
    ENKHBAYR-iig tsagaatgaval Mongold shudraga yos togtono. Erunhiilugch, erunhii said baihad ni baisan ter SHUDRAGA YOS dahin togtoh bolno.
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Hunnu (122.201.18.220)
    Zevuun hulgaich yumdaa, ene Enhbayar!!! Odoo demjihee bolinoo...
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (183.81.169.21)
    Энхбаяр үхсэн цагт Монгол улс өөдлөх байх өө. Тэр болтол тамын тогоондоо тийчилцгээх юм байна.
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • (182.160.10.109)
    за энэ дүгэр гэгч өмхий амт гараад ирлээ. гэхдээ жинхэнэ нэр нь биш л дээ. хөөрхий.
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Ga ноён (49.0.185.49)
    За Дүгэр гуай үнэн баримт нотолгоотой зүйл олж бичээрэй хүмүүсийн толгойг битгий эргүүлээд бай..Бүх зүйл ойлгомтой шүү дээ Тэнэг ээ.
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Нохой (202.70.46.206)
    Энэ Дугэр гэдэг новшийн голгийг 14 хоног суулгаж узэх юмсан, ийм арчаагуй юм бичдэг лалрыг манайд НИНЖА гэдэг юм, Энхбаяр хаана ч атаманаа хийнээ гуйлгачин минь, чамайг далланаа...
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
    7 цаг 30 мин
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
    7 цаг 36 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
    7 цаг 58 мин
  • Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    8 цаг 29 мин
  • "Бэрх" олон улсын сургуульд суралцах хүсэлтэй сурагчдын дунд сонгон шалгаруулалт зарлажээ
    8 цаг 43 мин
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
    8 цаг 57 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 9 мин
  • Зарим нутагт бороо орно
    9 цаг 29 мин
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    Өчигдөр 18 цаг 22 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    Өчигдөр 14 цаг 25 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Спортын шилдэг 5 кино
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Дараагийн засагт дайх үг
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК