

Тус улсын Статистикийн газраас өчигдөр мэдээлэл хийж, 1295 сая хүн буюу 10 сая хүн амтай Грекийн ажиллах хүчний дөрөвний нэг нь ёсдүгээр сард ажилгүй байсан талаар мэдээлсэн байна.
Энэ оны эхээр 18.9 хувьтай байсан ажилгүйдлийн түвшин өнгөрсөн сард 25.3 хувь болтлоо өсчээ.
Консерватив үзэлтнүүдээр удирдуулсан Грекийн Засгийн газар татварын шинэчлэлийн хуулийн төсөл боловсруулж дуусч байгаа юм. Энэхүү хуулийн төслийг өчигдөр анхан шатны байдлаар танилцуулж эхэлсэн байна. Лав корпорацийн татварыг 40 хувь байсныг 33 хувь болгожээ хэмээн сайт бичжээ. Хуулийн төслөөр нийт татварын хэмжээг бууруулсан боловч орлого доогуур иргэдийг татвар төлүүлэхэр болсон байна. Хуулийн төсөлд жилд 52 мянга буюу түүнээс дээш орлоготой бол татвар төлнө хэмээн заажээ.
Татварын шинэчлэлийн хуулийн төслийг ирэх мягмар гарагт буюу олон улсаас зээлж буй 44.4 тэр бум долларын зээл орж ирэхээс хоёр хоногийн өмнө парламентаар хэлэлцэн батлах юм.
Энэ долоо хоногийн эхээр Грекийн банк мэдээлэхдээ “Засгийн газрын тооцоогоор цогц бодлогын үр дүнд энэ жил эдийн засаг 6 хувиар, тэрний дараагийн жил 4-4.5 хувиар өснө. 2013 оны эцэс болоход ажилгүйдлийн түвшин 25 хувиар буурна хэмээн тооцооолсон” гэжээ.
Грекийн санхүүгийн хямрал 2009 онд эхлэхэд ажилгүйдлийн түвшин 10 хувиар өссөн байсан юм. Харин тус улсын Үйлдвэрчний эвлэл ирэх жил ажилгүйдлийн түвшин 29 хувьд хүрнэ гэж тооцоолжээ.
Д.Идэр