

Ард түмний эрх чөлөө нам өчигдөр Сильвио Берлускони намаасаа ерөнхий сайдын сонгуульд нэр дэвшинэ хэмээн мэдээлсэн байна. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ангелино Анафано өчигдөр Италийн хэвлэлүүдэд мэдээлэл хийж, "76 настай Сильвио Берлускони дахин нэр дэвшинэ” хэмээн зарлажээ.
Харин ноён Берлускони энэ мэдээлэл гарахын урьд өдөр намынхныхаа хүсэлтээр улс төрд эргэж орно хэмээн хэлж байсан юм. Тэрбээр өмнө нь 2013 оны гуравдугаар сард болох сонгуульд нэр дэвшихгүй хэмээн мэдээлж байсан юм.
Д.Идэр

