

Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө Египетийн шинэ үндсэн хууль батлагдтал өөрийнх нь гаргасан зарлиг бүрийг хуулийн шүүлтүүргүйгээр биелүүлнэ хэмээх мэдэгдэл гаргасан нь ард түмнийг үндэстэн даяар босоход хүрэгсэн юм. Ерөнхийлөгч босогчидтой тэмцэх болсноос хойш таван хүн амиа алдаж, 644 хүн хүндээр бэртсэн юм.
Ноён Морси өчигдөр телевизээр мэдэгдэл хийж, “Би жагсаал цуглаан хийх эрхийг дэмжиж байна, гэхдээ зарим хүмүүс хүчээр жагсч байна” хэмээн хэлсэн байна. Мөн түүний ерөнхийлөгчийн байр суурийг дэмждэг “The Muslim Brotherhood” бүлэглэлийн нийслэл Каир хот дахь удирдах байгууллагад нь босогчид гал тавьсан талаар ярьсан юм.
Телевизээр хийсэн мэдэгдэлдээ Морси босогчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлээд, бослогын үеэр эмх засбараагүй байдал үүсгэсэн 80 хүнийг баривчилсныг хэлсэн байна.
Мухаммед Морси босогчдыг бууж өгөхийг санал болгоод, түүний гаргасан зарлиг улс төрийн шилжилт хийж буй өнөө үед эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх зорилгоор гаргасан гэж хэлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Морсиг ард түмэнтэйгээ ярилцах санал гаргасанд дэмжиж буйгаа илэрхийлсэн ч ард түмэнтэйгээ хэлэлцээ хийж, болзол тавих хэрэггүй хэмээн бодож байгаагаа мэдэгдсэн байна.
Босогчид буюу ард түмний төлөөлөл ерөнхийлөгчийнхөө саналыг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна.
Д.Идэр