УИХ-ын чуулганаар гадаад улсад Монгол улсыг төлөөлж суух найман элчин
сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Афганистанд Монгол
улсыг төлөөлөх элчин сайд болон хоёр орны хамтын ажиллагааны тухай
асуудал УИХ-ын гишүүдийн анхаарлыг татаж байлаа.

УИХ-ын чуулганаар гадаад улсад Монгол улсыг төлөөлж суух найман элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Афганистанд Монгол улсыг төлөөлөх элчин сайд болон хоёр орны хамтын ажиллагааны тухай асуудал УИХ-ын гишүүдийн анхаарлыг татаж байлаа. Монгол улс одоогоор Афганистанд цэргийн хүч нийлүүлэгч орны статустай байгаа юм. Харин тус улсын асуудлыг хамаарах Монголын элчин сайд Монголдоо ирж, очин байх бөгөөд тэнд байдаг Монгол улсын харьяаны эд зүйлсээ эмхэлж цэгцлэх шаардлагатай байгаа аж. Мөн Афганистанд байгаа хазаруудын асуудлыг онцгойлон анхаарч төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэж ГХЯ-ны төлөөлөгч хэлэв. Тэдэнтэй холбоотой төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гаргаж, Шинэчлэлийн Засгийн газрын төсөвт тусгасан байна.
Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдад нэр дэвшигч О.Дамбийням "Тус улсад Монголын 370 гаруй цэрэг дөрвөн чиглэлээр ажиллаж байгаа. Афганистаны хувьд манайх цэрэг нийлүүлэгчээс илүү эдийн засгийн сэргээн босголтонд оролцогч улс болох ёстой. Тиймээс ч сүүлийн үед Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын хуралд идэвхитэй оролцож байна. Бид өөрсдийнхөө эсвэл Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын хөрөнгөөр энэ ажид оролцох боломжтой. Мөн хөдөө аж ахуйн гэх мэт зарим салбарын мэргэжилтнүүдээ Афганистан руу явуулж сэргээн босголтонд нь оролцож болно" гэв.
Тэрбээр "Афганистанд Ил хаант улсын 100 орчим жилийн түүх хадгалагдаж байгаа учир монгол судлалыг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Үүнийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс анхаарч, бодлого боловсруулж байгаа" гэсэн юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (3)