

Тус улсыг дайран өнгөрсөн Бопа хар шуурганд 418 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн бэртсэн байна.
Шуурганы үеэр ихээр бороо орж, үер болсон тул тусгай албаны ажилчид цогцсуудыг шаварнаас гаргаж байгаа юм байна.
Өчигдөрхөн л амиа алдагсдын тоо 325 хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан бол өнөөдөр 93-аар нэмэгджээ. Энэ харамсалтай мэдээнээс гадна 383 хүнийг сураггүй алга болсон хэмээн ар гэрийнхэн нь мэдээлсэн байна. Тиймээс амиа алдагсдын тоо нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа юм.
Филиппины өмнөд хэсэгт орших Минданао арлыг дайрсан Бопа хар шуурганы улмаас ширүүн бороо орж, салхи цагт 210 км хурдтай салхилж байсан байна.
Тус улсыг жилд дунджаар 20 гаруй хар шуурга дайран өнгөрч олон мянган үхэл, хохирлын шалтгаан болдог байна. Жилийн өмнө Минданао арлыг дайрсан хар шуурганаар 1500 хүн амиа алдаж байжээ.
Д.Идэр