МАХН-ын дарга Н.Энхбаярын хурал Улсын дээд шүүхэд 09.00 цагаас эхэлсэн.
Хурал эхлэхэд Н.Энхбаярын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүн болон улсын
яллагчаас татгалзсанаа мэдэгдсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн
аваагүй. Харин дараа нь Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл өмгөөлөгч
гадаадад ажлаар яваа тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан.

МАХН-ын дарга Н.Энхбаярын хурал Улсын дээд шүүхэд 09.00 цагаас эхэлсэн. Хурал эхлэхэд Н.Энхбаярын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүн болон улсын яллагчаас татгалзсанаа мэдэгдсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн аваагүй. Харин дараа нь Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл өмгөөлөгч гадаадад ажлаар яваа тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Гэвч шүүх бүрэлдэхүүн мөн хүсэлтийг хүлээн аваагүй юм. Учир нь С.Нарангэрэл өмгөөлөгч хуралд заавал оролцоно гэсэн хүсэлт гаргаагүй. Тиймээс заавал байлцуулах албагүй гэв. Харин үүнийг өмгөөлөгч нар “Удаа дараагийн хүсэлтийг хүлээн авахгүй байгаагаас харахад шүүх асуудлыг шударгаар шийдэхгүй гэдэг нь ойлгомжтой учраас шүүгдэгч Н.Энхбаяртай уулзаж, ярилцах шаардлагатай байна” гэж шүүгчдийн бүрэлдэхүүнд мэдэгджээ. Үүнийг шүүх бүрэлдэхүүн мөн л хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. Иймд шүүгчдийг эсэргүүцсэн таван өмгөөлөгч шүүх хуралдааныг танхимыг орхин гарлаа. Шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Дээд шүүхэд хэргийг хянан хэлэлцэж байгаа учраас өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой байдаг аж.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)