Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг оны онцлох хүнийг тодруулдаг “Алтан сарнай” наадам 12 дахь жилдээ болох гэж байгаа талаар өнөөдөр тус холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж мэдээллээ.

Жил бүрийн оны онцлох хүнийг тодруулдаг "Алтан сарнай" шагнал гардуулах ёслол энэ сарын 7-16-ны хооронд нэр дэвшигчдээ төрөл тус бүр дээр нэр дэвшүүлж, 17-24-нд 10
хүнийг сонгон шалгаруулан 25-31-нд шилдгийн шилдэг гурван хүнийг
тодруулах аж. Тус наадмыг Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн наадам
www.altansarnai.mn гэсэн цахим хаягаар санал авч шилдгүүдээ шалгаруулахаараа онцлогтой болох нь. "Алтан сарнай" наадам Соёл урлаг, спорт, шинжлэх ухаан технологи, хүмүүнлэг, бизнес, улс төр, дэлхийн Монгол хүн гэсэн долоон төрлөөр шилдгүүдээ шалгаруулна. Тус наадмыг үзэх хүсэлтэй хүмүүс билет аван үзэж болох аж. Тус наадам нь 12 дахь жилдээ болох гэж байна.