
Чех улсын Засгийн газар Хөгжлийн агентлагийн 500,000 евро-ын санхүүжилтээр Монгол улсын ҮХААЯ, Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран "Малын ялган тэмдэглэх-анхан шатны бүртгэл авах төслийн хаалт өнөөдөр ҮХААЯ-нд боллоо. Хоёр жил үргэлжилсэн уг төслийн зорилго нь Төвийн бүсийн үхэр сүргийг тэмдэглэх анхан шатны мэдээллийн нэгдсэн санд өгөх ба холбогдох багаж хэрэгсэллүүдийг нийлүүлэх юм. Төслийн хүрээнд 100 000 ээмгийг оруулж ирсэн бөгөөд Төв аймагт 13,243, Улаанбаатар хотод 25,800, Дархан-Уул аймаг 9312, Сэлэнгэ аймаг 30345 малын ээмэг олгожээ. Мөн малын ээмэг хэвлэх лазрын машиныг ҮХААЯ-ны Малын удмын сангийн үндэсний төв дээр суурьлуулж бод, бог малын ээмгийг Монголд хэвлэх боложмт ой болсон банйа.
Дархан-Уул ,Төв, Сэлэнгэ аймгуудын 11 сумын 188 мал аж ахуйн бүртгэл мэдээллийн мэргэжилтнүүдийг танхим болон орон нутгийн дадлагажуулах сургалтанд хамруулсан байна.
Сэтгэгдэл (1)