

Буэнос-Айрос хотын ойролцоо нэгэн боомт шатсан учир хорт утаа хотыг бүрхээд байгаа аж. Боомтын орчимд хорт бодис тээж явсан чингэлэг бүхий онгоц Хятадын Шанхай хотоос Парагвай улсыг зорьж яваад чингэлгүүд шатсанаар хорт утаа тархах гол шалтгаан болсон байна.
Хотын оршин суугчид эрүүл агаартай газрыг хайж хотоос аль болох зайдуу газар очихоор үймж, сандарцгааж байна. Хорт утаа амьсгалсан хүмүүст бөөлжис цутгах, нүд бүрэлзэх, толгой эргэх болон бусад шинж тэмдгүүд илэрч байна. Одоогийн байдлаар 100 гаруй хүн эмнэлгийн тусламж авчээ.
Одоогоор чухам ямар бүтээгдэхүүн шатсан болохыг тодорхойлж амжаагүй байна. Аюулгүй байдлын газраас хотын оршин суугчдад хандан нүүрээ ил гаргахгүй байх, маск зүүж аль болох гадуур гарахгүй байх, цонх салхивчаа нээлгүй байхыг сануулж байна.
Д.Идэр