
Данийн алдарт “Michael learns to rock” хамтлагийнхан өчигдөр 14.30 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд буусан. Хамтлагийнхан ахлагч дуучин Жаша Рихтер, бөмбөрчин Кере Ваншер, гитарчин Миккел Ленц зэрэг 14 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн аж. Азийн орнуудаар хийх аялан тоглолтынхоо хаалтыг өнөөдөр, маргааш хоёр өдөрт “UB palace”-ын концертийн их танхимд 19.00 цагаас тоглосноор өндөрлүүлэх юм байна. Тэд манайд ирэхээсээ өмнө Индонезэд тоглосон бөгөөд тэндээсээ Сингапур, Бээжингээр дамжин 27 цаг нисэж иржээ. Урт хугацааны нислэгтээ багагүй ядарсан ч хамтлагийнхан өнөөдөр, маргааш хоёр өдөр Монголд тоглох тоглолтынхоо бэлтгэл ажилд яаравчлан оржээ.
Амьд хөгжмийн гайхамшгийг Монголынхоо фенүүдэд мэдрүүлэхийг тэсэн ядан хүлээж, хамтлагийнхан ийнхүү тоглолтынхоо бэлтгэл ажилд оржээ. Дашрамд дурдахад тоглолтын билетийг Монголын Залуучуудын Холбооны төв байр болон Hi FI оранж рекордсын төв салбарууд, 1109 дугаарын утсаар худалдаалж байна. Хэрвээ та энэ хамтлагийг ирнэ гэдэгт итгэж чадахгүй, билетээ авч амжаагүй байгаа бол яаравчлан амжиж аваарай.
Сэтгэгдэл (1)