
Ухаант өвөг дээдэс, агуу түүхт ард түмэн маань зан заншил, соёл уламжлалынхаа агуу хүчээр уудам дэлгэр газар нутаг, ариун дагшин уул ус, ургамал, амьтан гээд байгалийн бүхий л цогц гайхамшгийг өнөө үеийнхан бидэнд уламжлуулан үлдээсэн билээ.
Өнөө үеийнхэн бид эх орныхоо байгалийн баялаг бүхнийг хайрлан хамгаалж, зүй зохистой хэрэглэн, хойч ирээдүйдээ хүлээлгэн өгөх эрхэм нандин бөгөөд асар хариуцлагатай үүрэг үүрч явна.
Монголын төр, БОНХЯ эх дэлхийгээ хайрладаг уламжлалт сэтгэлгээг дээдлэн, байгаль орчиндоо ээлтэй, хаягдалгүй цэвэр технологи бүхий, байгалийн нөөц баялгийг хэмнэлттэй, өндөр үр ашигтай ашиглах ногоон хөгжлийн бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгож байгаа билээ.
2012 оноос эхлэн улс орны амьдралд бодитоор нэвтэрсэн, байгальд ээлтэй цэвэр үйлдвэрлэл бүхий, нөөцийг бүтээлчээр хэмнэлттэй ашигласан, олны таашаал хүртсэн, бараа бүтээгдэхүүн, технологи, үйлдвэрлэлийг сурталчлах, таниулах, дэмжин урамшуулах зорилгоор анх удаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд “MONGOLIAN GREEN AWARDS-2012” ёслолын арга хэмжээг санаачлан зохион байгуулахаар боллоо. Энэхүү үйл ажиллагаа нь “International Green Awards”, ‘Asian Green Awards” нэрээр дэлхий дахинд хэдийнээ танил болж, ногоон хөгжлийн төлөө бүтээгч бүхний оролцох дуртай, нэр хүндтэй үйл хэрэг болжээ.
“MONGOLIAN GREEN AWARDS-2012” ёслолыг дараахи номинациудаар 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдөр зохион байгуулна.
• Grand Prix Winner (Гран При)
• Best Green Government Award (Ногоон хөгжлийг дэмжигч төрийн байгууллага)
• Best Green Technology Award (Байгальд ээлтэй технологийг дэлгэрүүлэгч байгууллага)
• Best Green Energy Award (Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэгч байгууллага)
• Best Green 4R’s Award (Reduction, Reuse, Recycling, Recovery) (Хог хаягдлыг байгальд ээлтэйгээр боловсруулагч)
• Best Green New Product Award (Эко бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч байгууллага)
• Best Green Media Award (Ногоон хөгжлийг сурталчлагч хэвлэл мэдээллийн байгууллага)
• Best Green Water Stewardship Award (Ус хэмнэх, зүй зохистой хэрэглэх технологийг нэвтрүүлэгч байгууллага )
• Best Green Forest Nurseries Award (Ой хамгаалах, үр ашигтай нөхөн сэргээгч байгууллага)