
УИХ-ын чуулган өндөрлөлөө. Үдээс хойш эхэлсэн уг чуулганаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг төслийг гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжлээ. Тус тогтоолын төсөлд мал аж ахуйн салбар тэр дундаа малын гаралтай түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн бонд гаргах замаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг зорьж буй юм. Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Сэтгэгдэл (1)