Тухайлбал, сүүлийн үед өмнөд солонгос эрчүүд гоо сайхны бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг болжээ. Үүнийг Их Британий “Euromonitor International” судалгааны байгууллагын гаргасан мэдээгээр бол өнгөрсөн онд БНСУ-д эрэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт 10 хувиар өссөн бөгөөд БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний “Amore Pacific” компаний гаргасан тайланд дурьдсанаар 2012 онд эрэгтэйчүүдийн гоо сайхны барааны борлуулалт өмнөх оноос 14 хувиар өссөн байна. Одоо БНСУ-ын таван эрэгтэй тутмын нэг нь гоо сайхны бүтээгдэхүүн, нүүрний тос байнга хэрэглэдэг гэнэ. Тэр ч бүү хэл, тус улсын ерөнхийлөгч нүүрээд буддаг байна. БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг манай улсад хийсэн айлчлалын үеэр нүүрээ будсан байсан нь дурангийн хальснаа буусан байсан. Тэр ч утгаараа тэрбээр дэлхийн 190 гаруй орны ерөнхийлөгчдөөс нүүрээ будаж гоёдгоороо онцгойрч байна.
Харин эрэгтэй хүн нүүрээ будах нь барууны оронд түүнийг ижил хүйстэн гэж олон хүн бодно. Гэтэл БНСУ-д хүчтэйгээр дэлгэрээд буй эрэгтэйчүүд нүүрээ будах үзэгдэл нь манайд ч бас хүчээ авчээ. Тэр дундаа залуучуудын дунд энэ хандлага хүчтэй байгаа бөгөөд манай урлаг соёлынхон ч бас автжээ. Хэдийгээр урлагийнхны хувьд тайз дэлгэцэнд гарахдаа тодорхой хэмжээнд нүүрэндээ энгэсэг түрхдэг ч өдөр тутмын амьдралдаа хэвшмэл болгосон нэгэн ч бас байна.

Сэтгэгдэл (39)