
Радио нэвтрүүлгээр Кейт Мидлтоныг нас барсан гэх мэдээлэл гармагц эмнэлэг рүү хоёр хүүхэд утас цохин сувилагч эмэгтэйгээс “Гүнж Кейт нас барсан гэж үнэн үү” хэмээн асуужээ. Уг мэдээг сонссон сувилагч эмэгтэй ямар ч анхны туламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсанд гүнгийн гэр бүл маш их харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ тухай Австралийн “2Day” хэмээх богино долгионы радио нэвтрүүлжээ. Тиймээс уг радиогийн хөтлөгч Мел Грейг, Мишель Кристиан нарыг Ханхүү Чарли болон гүнж Кейт нар дуудаж уулзжээ. Тэд “Ийм хэрэг болно гэж санаагүй, зүгээр л хүмүүсийг шоконд оруулах сюрприз нэвтрүүлэг байсан. Гүнжийг нас барсан гэж хэлээд удаа ч үгүй худал мэдээлэл байсан хэмээн зарласан. Ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна” хэмээн хэлсэн байна. Юутай ч тоглоом тохуу хийж, хүний амь насанд хүрсэн тэднийг хатуухан шийтгэл хүлээж байгаа аж.
Амиа алдсан сувилагч бүсгүйг Ясинта Салданна гэдэг. VII Эдвард хааны нэрэмжит эмнэлгийн сувилагч бөгөөд гүнжийг асарч байжээ.
Сэтгэгдэл (4)