
Харин өнөөдөр түүнд оноосон ялыг эсэргүүцэж, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяан нар мэдээлэл хийлээ.
Тэд “МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагаатгах ёстой. “ТВ9”, “Эрдэнэт” үйлдвэрийн хэргийг цагаатгасан нь АТГ болон прокуророос улс төрийн зохион байгуулалттайгаар гүтгэсэн хэрэг. Гэхдээ ял өгсөн хоёр хэргийг ч цагаатгах ёстой байсан. Нийслэлийн өмчид байсан “Улаанбатар таймс” сонин, “Өргөө” зочид буудлыг хувь хүн хөрөнгөө гаргаад ашиггүй ажиллаж байсан улсын үйлдвэрийг ашигтай ажиллуулж, төрд их хэмжээний татвар төлсөн байхад буруутгасан” гэв.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Н.Энхбаяр даргад тулгаад байсан хэргүүдийн талыг нь хэрэгсэхгүй болгосон нь хэлмэгдүүлэлт байсныг нотолж байна. Өнөөдөр Монгол Улсад хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш гэчихээд улс төрийн агуулгаар хүнийг яллаж болохгүй. Улсад нэг ч төгрөгийн хохирол учраагүй хэргээр шийтгэлээ” гэлээ.
Харин УИХ-ын О.Баасанхүү “Бид эхний ээлжинд Нийт шүүгчдийн хурлаар оруулахаар Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандана. Мөн цагаатгалын комисст хандана. Цагаатгах бололцоо нь бол энэ улс төрийн хэрэг. Хүний эрхийнхэн энэ бол улстөрийн хоригдол мөн гэдгийг тогтоосон. Монгол Улсын Ерөнхийлөгч уучлалт үзүүлэх ч гарц бий. Н.Энхбаяр Ерөнхийлөгч намайг уучлаач гэж царайчилж явахгүй байх. Харин миний хувьд улс төрийн хоригдол мөн учраас цагаатгалын комисс шийднэ. Цагаатгах гарц бий” гэсэн юм.
Юутай ч Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандаж, асуудал хэрхэн шийдэгдэхээс шалтгаалан дараагийн арга хэмжээгээ авна гэдгээ өнөөдөр илэрхийлэв.
Б.Золбоо
Сэтгэгдэл (41)