Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын сав газраар 20-25 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.