
Өнгөрсөн
зууны боксын дийлдэшгүй аварга Мухаммед Алиг Дэлхийн мэргэжлийн боксын
холбоо бүх цаг үеийн шилдгээр өргөмжилжээ. 70 настай Мухаммед Алид
Цагийг эзэлсэн аваргын титэм, бүсийг дэлхийн аварга Виталий Кличко
Мексикийн Канкун хотод болсон ёслолын үеэр гардуулсан байна.

Өнгөрсөн зууны боксын дийлдэшгүй аварга Мухаммед Алиг Дэлхийн мэргэжлийн боксын холбоо бүх цаг үеийн шилдгээр өргөмжилжээ. 70 настай Мухаммед Алид Цагийг эзэлсэн аваргын титэм, бүсийг дэлхийн аварга Виталий Кличко Мексикийн Канкун хотод болсон ёслолын үеэр гардуулсан байна.
Украйны аварга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Мухаммед Алигийн амжилтыг зөвхөн бокс гэж ойлгож болохгүй. Тэр арьс өнгөөр ялгаварлахын эсрэг үзлийг хүчтэй эсэргүүцэгч. Түүний ялалт бүр африк гаралтай хүмүүст итгэл өгсөн” гэжээ.
Д.Идэр