
Монголын
байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос Сэлэнгэ аймгийн нутагт
хайгуулынн болон ашиглалтын лиценз эзэмшиж байсан “Чамин алт”, “Сэлэнгэ
майнинг”, “Хунанжинлин” компани болон Ерөө голын сав газарт төмрийн
хүдрийн хайгуул хийж буй “Харанга хүдэр” компанийг АТГ, УМБГ-т
шалгуулахаар өгчээ.

Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос Сэлэнгэ аймгийн нутагт хайгуулынн болон ашиглалтын лиценз эзэмшиж байсан “Чамин алт”, “Сэлэнгэ майнинг”, “Хунанжинлин” компани болон Ерөө голын сав газарт төмрийн хүдрийн хайгуул хийж буй “Харанга хүдэр” компанийг АТГ, УМБГ-т шалгуулахаар өгчээ.
Дээрх компаниудыг олборлосон алтныхаа гуравны хоёрыг улсад тушаагаагүй, “Урт нэртэй” хуулийг зөрчсөн хэмээн Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооныхон үзэж байгаа юм.
“Чамин алт” компанийн захирлаар Улсын гарьд Б.Гантогтох ажилладаг бөгөөд тус компани байгаль орчинд учруулсан 10.7 тэрбумын хохирлоо төлөлгүй татан буугдсанас гадна хятад эзэд нь аль хэдийнэ нутаг буцжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)