Ө.Солонгосын Чежү аралд болсон жудо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнээс -100 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Энхбат аваргын алтан медаль хүртлээ. Мөн 81 кг-ын жинд Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хүрэл медалийн эзэн болсныг бид мэдээлсэн. Түүний хувьд өмнө нь тус тэмцээнээс үндсэн жин болох 66 кг-д гурван алт, 73 кг-д хошой мөнгөн медаль зүүж байсан юм. Түүнчлэн +100 кг-ын жинд Х.Мөнхбаатар, Ө.Дүүрэнбаяр нар хүрэл, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Ц.Цэрэнханд мөн хүрэл медалийн тавцанд гарлаа. Ийнхүү Чежүгийн “Дэлхийн цом”-оос Монголын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 3-р байрт шалгарлаа.