АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа зүүн өмнөд Азийн улсуудаар айлчлал хийсэн билээ. Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Мьянмар бөгөөд олон жилийн цэргийн дэглэмийг унагаж ардчилалын салхи сэвэлзэж байгаа улс юм. Обама Мьянмарын “Shwedagon Pagoda” гэх цуутай алтан сүмд айлчилсан. Уг сүмд гутал оймсоо тайлж нүцгэн хөлөөр орох ёстой эртний уламжлалыг дагасан байна. Уг айлчлалын дараа орон нутгийн хэвлэлд “АНУ-ын нүцгэн хөл ба илэн далангүй бодлого” нэртэй өгүүлэл хэвлэгджээ.