Олон улсын хүний эрхийн өдөр энэ сарын 10-нд болно. Энэ өдөр улс орнуудын болон бүс нутаг тив, дэлхийн хэмжээний байгууллагууд хүний эрхийн асуудалд дүгнэлт хийцгээдэг. Түүхийн үүднээс 1950 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг олон улсын хүни

Өнөөдөр олон улсын эрхийн өдөр болж байна. Энэ өдөр улс орнуудын болон бүс нутаг тив, дэлхийн хэмжээний байгууллагууд хүний эрхийн асуудалд дүгнэлт хийцгээдэг. Түүхийн үүднээс 1950 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэхийг уриалжээ. 1948 онд НҮБ-аас хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан юм. Хүний эрхийн тухай асуудлыг Францын сэхээтэн Вольтер, Жан Жак Руссо нар анх ярьж бичиж байлаа. Гэвч 200 жилийн дараа л хүн төрөлхтөн хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан юм. 1948 оны 12 дугаар сарын 10-нд НҮБ хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан юм. Тиймээс энэ өдрийн хүний эрх, эрх чөлөөг дээдлэх тэмдэглэлт өдөр болгосон аж. Монгол улсын хүний эрхийг хамгаалах газраас энэ өдөрт зориулан хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
Т.Хулан