
1989 оны арван хоёрдугаар сарын 10-нд Монгол оронд анхны ардчиллын цуглаан болж байсан. Энэ түүхэн өдрийг монголчууд жил бүр Ардчиллын баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Өнөөдөр Ардчиллын баярын 23 жилийн ойн хурал, Чингисийн одон гардуулах ёслол Төрийн ордонд 14 цагт болно. Хурлын үеэр ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд илтгэл тавих юм байна.