
11.00 цагт TV9 телевизийн 40 уран бүтээлч аж лаас халагдсан асуудлаараа хэвлэлийнхэнд хандлаа.
12.00 цагт “Мaxima media” ХХК-иас телевиз үзэлтийн судалгааны цахим системийн нээлтэд зориулж мэдээлэл хийнэ.
13.00 цагт СУИС-иас зохион байгуулж буй Соё лын чуулганы талаарх мэдээллийг сонирхоорой.
9-15 цагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар ГЕГ болон түүний харъяа газруудад хийсэн санхүүгийн шалгалтын дүн, Химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, хадгалалт, хамгаалалт, устгалд хийсэн шалгалтын дүн, Тусгай зөвшөөрөлтэй болон хууль бусаар ан амьтан барих, агнах үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, Нөөшилсөн хүнс үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, технологи, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хийсэн шалгалтын дүн, Архи согтууруулах ундааны үйлдвэрлэлд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ. МХЕГ-ын хурлын зааланд
Black Box театрт өнөөдөр 18 цагаас Хүний эрхийн боловсрол олгох зорилгоор Монголын Эмнести Интернэшнлээс Бирмийн ардчилсан намын удирдагч,хүний эрхийн төлөө тэмцэгч Ан Сан Су Чигийн амьдралаас сэдэвлэсэн "Хатагтай" киног гаргах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дорх линкээс авна уу. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Сэтгэгдэл (2)